Румын улсын иргэн арилжааны банкуудыг луйварджээ

512p22ilcuc7611mpk4funachtЕвропын холбооны гишүүн Румын Улсын иргэн эрэгтэй, 35 настай Л.А нь Монгол Улсад байх хугацаандаа гадаад улсын иргэдийн арилжааны банкны төлбөрийн картын мэдээллийг хууль бусаар олж авч төлбөрийн картуудад суулган луйврын гүйлгээ хийснийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн, шалгаж байна.

Уг этгээд нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Арилжааны банкны АТМ /автомат мөнгөний машин/-аас 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 08-ны өдрийн хооронд удаа дараагийн үйлдлээр онц их хэмжээний луйврын гүйлгээг хийжээ. Улмаар Монгол Улсын иргэдийг хуурч мэхлэн, бичиг баримтыг нь ашиглаж банкны гадаад гуйвуулгаар шилжүүлснийг шуурхай эрэн сурвалжилж саатуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тус иргэн нь Румын Улсын иргэн Л.А байсан бөгөөд тэрбээр  Монгол Улсад 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ирсэн байжээ.

26rec6mb59t2nu7c98rc722ld8Иймд гадаадын иргэдийн хүсэлтээр Монгол Улсын иргэд гадаад руу гуйвуулга хийхдээ анхааралтай хандах мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж, сэжигтэй мэдээллийг Цагдаагийн байгууллагад мэдэгдэж хамтран ажиллахыг  цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: Б.Өрнөх

  

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.