ЭЕШ: Баганан код гэж юу вэ?

1co1p8t1q03iv6r1n9li5r47t4_b

ЭЕШ орон даяар маргааш эхэлнэ. /2017.06.13/ Тодруулбал, энэ сарын 14-ны 12:00 цагт Монгол хэл бичгийн шалгалтаар нэгэн зэрэг эхлэх юм. Тэгвэл элсэгчдэд Боловсролын үнэлгээний төвөөс баганан код гэж юу, хэрхэн ашиглах зөвлөгөөг хүргэж байна.

Элсэгч шалгалтын анги танхимд ороод хянагч багшаас голоороо салахад бэлэн болсон хос баганан код авна. Шалгалтын хугацаа дуусмагц уг хос баганан кодын нэгийг хариултын хуудасны “Баганан код наах хэсэг”-т, нөгөөг гэрээний хуудасны “Баганан код наах хэсэг”-т тус тус наагаарай. Энэ нь тусгай нууцлал бүхий баримт бөгөөд наахгүй орхих, бусадтай солих, гэмтээх зэргээс үүдэлтэй хохирлыг тухайн шалгуулагч хариуцдаг болохыг анхаараарай.


URL:

Сэтгэгдэл бичих