Т.Ганди элчин сайдын виз өвөртөлнө

МАН Т.Ганди сайддаа Элчин сайдын томилолт өвөрлүүлж, Д.Арвин, Д.Оюунхорол нарын нэгийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд болгохоор ярьж байгаа аж. Улс төрийн сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлдсэн, дээр нь тойрог олдохгүй, олдлоо ч өмнө нь Баянзүрх дүүрэгт өвдөг шороодсон МАН-ын “шороотой бөх” давах магадлал тун бага байгаа гэнэ. Тиймээс гурван жилийн хугацаатай Элчин сайдын виз өвөртлөх нь Т.Гандид том боломж юм. Хэл ус муутай ч гэсэн очоод аятайхан байж чадвал Элчин сайдаар улирч суух магадлал их байгааг намын нөхөд нь нөхөрсгөөр зөвлөсөн гэнэ.

Д.ЭРДЭНЭТУЯА/WWW.NOW.MN/

URL:

Сэтгэгдэл бичих