Иргэдийн болгоомжгүй байдлаас болж түймэр гарчээ

19105267_1473538342705399_1491338495_oНийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд 2017 оны эхний хагас жилд объектын 327 удаагийн гал түймэр гарсан байна. Харин ой хээрийн түймэр 3 удаа гарчээ. Энэ сарын тавны өдөр дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Богд уулын Залаатын аманд гарсан түймэрт нийт 8,5 га газар шатсан юм.

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас болж уг түймэр гарсан болохыг албаны хүмүүс тогтоогоод байна. Ихэнх нутгаар хур бороо багатай, хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж байгаа юм.

Иймд иргэд та бүхэн амралт, аялал зугаалгаар явахдаа болон ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй  байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг дүүргийн Онцгой комиссоос анхаарууллаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.