Жагсагчид дээд шүүхийн байрыг шатаажээ

d46afc37337796ddf2b57b2941e076c0Даваа гарагт Венесуэлийн нийслэл Каракасд болсон эсэргүүцлийн жагсаалд оролцогчид Чакао дүүрэгт байдаг Дээд шүүхийн байр руу шатамхай бодистой лонх олноор шидэн шатаажээ. Уг хэрэг явдал болсон газарт авсан гэрэл зургуудыг Twitter-т нийтэлсэн ба дээрх зургуудаас Дээд шүүхийн байрны нэг давхар тэр чигтээ галд автан, хар утаа олгойдож байгаа нь харагдаж байна.

AFP агентлагийн мэдээлснээр, тус байрны нэг давхарт байрладаг банкны салбар мөн халдлагад өртжээ. Аюулгүй албаныхан нулимс асгаруулагч хэрэглэн жагсагчдыг хөөн тарааж чадсан бол галынхан галыг унтраажээ. Уг халдлагад өртөн гэмтэж бэртсэн хүмүүсийн талаарх мэдээлэл байхгүй байна.

2015 оны 12 дугаар сард сонгуульд ялсны дараа парламентыг хяналтандаа авсан сөрөг хүчинтэй тэмцэх Ерөнхийлөгч Николас Мадурогийн гол хэрэгслүүдийн нэг нь зэвсэгт хүчин болжээ. Дээд шүүх Үндэсний ассаблейн шийдвэрийг түүний дотор Ерөнхийлөгчийг огцруулах тогтоолыг нэг бус удаа хүчингүй гэсэн шийдвэр гаргаж байжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.