Н.Энхбаярын эвлүүлэггүй яриа буюу их ноцтой мэдээллүүд

Сая таныг танилцууллаа. Гэхдээ нэг үл ойлголцол байгаад байх шиг байна. Экс ерөнхийлөгч гэх үү, Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч гэх үү, эсвэл ерөнхийлөгч өө гээд явах уу. Аль нь танд таалагдаж байна?

-Улс улсад янз янз юм билээ. Америкийн ерөнхийлөгч бол нэгэнтээ л ард түмнээсээ сонгогдсон ерөнхийлөгч. Тийм учраас ямар нэгэн цаг хугацаанд ерөнхийлөгчийн ажил албыг хашиж байсан бол ерөнхийлөгч өө гэж америкчууд дууддаг юм билээ. Оросууд болохоор байсан, асан гэсэн тодотголтойгоор, хэлдэг. Манайд бол хэвшмэл, яг ийм байх ёстой гэсэн ойлголт одоохондоо төрөөгүй байна. Тэгэхээр тухайн хүн өөрөө яаж дуудмаар байна, тэрүүгээрээ л дуудаад явбал зүгээр юм болов уу гэж би бодож байна.


URL:

Сэтгэгдэл бичих