Сөүлийг АНУ-тай найрамдахаа болихыг Пеньян уриаллаа

a48b0d7807ddce4abigУмард Солонгосын удирдагчид Өмнөд Солонгосыг АНУ болоод БНАСАУ-тай нэгэн зэрэг түншийн харилцаатай байх ямар ч боломжгүй гээд аль нэгийг нь сонгож харилцахыг уриалсан байна. Умард Солгоносын төлөөлөгчдийн бодлоор бол Сөүл “Энэ бүс нутагт энх тайван байдлыг сахин хамгаалах баталгаа болж, АНУ-ын түрэмгийлсэн алхмуудыг хязгаарлаж байгаа БНАСАУ-ын цөмийн хүчний талаар яриа гаргаад байхын хэрэггүй” гэнэ.

Энэ өдрүүдэд АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургууль Япон тэнгист болж байна. Америкийн нэгэн түшмэл “Умард Солонгосын пуужин хөөргөх юм уу, цөмийн туршилт хийсний төлөө АНУ цэргийн хүч хэрэглэх бодолгүй байна. Ганцхан БНАСАУ пуужингаа Өмнөд Солонгос, Япон юм уу АНУ- руу харвасан тохиолдолд л энэ баримтлал өөрчлөгдөнө” гэжээ.
Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.