Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн маргааш болно

1497575712594331202de9eМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хооронд болох анхны мэтгэлцээн “Хууль эрх зүй-Шударга ёс” сэдэв дор маргааш 20.00 цагаас эхлэх юм. Тус мэтгэлцээнд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга болон МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нар оролцоно.

Мэтгэлцээнийг Монголын Телевизүүдийн холбооны гишүүн өргөн нэвтрүүлгийн 14 сувгаар шууд дамжуулах юм. Мөн иргэдээс нэр дэвшигчдэд тавих асуултыг хүлээн Фэйсбүүк, Твиттер зэрэг нийгмийн сүлжээ болон 19001950 утсаар хүлээн авсан бөгөөд нэр дэвшигчдэд тавих асуултыг сугалаагаар cонгох аж.

Уг мэтгэлцээн зургадугаар сарын 11-нд болох байсан ч АН-аас нэр дэвшигч Х.Баттулга урьдчилан хэлээгүй учраас оролцох боломжгүй тухай тус намын Ан-аас мэдээлэл хийсэн.

Тиймээс Монголын телевизүүдийн холбооноос хэвлэлийн бага харал зарлан мэтгэлцээнийг хойшлуулж энэ сарын 17-ны 20.00 цагт болгосон билээ.

Б.Анир


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.