Г.АРИУНБААТАР ДЭЛХИЙН ШИЛДЭГ ТАВАН ДУУЧНЫ НЭГ БОЛЛОО

olloo_mn_1497581173_19225031_1760061727343438_2963327412692036228_n“BBC” агентлагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн дуучин” тэмцээнд гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, ДБЭТ-ын дуучин Б.Батжаргал нар амжилттай оролцлоо.

Дэлхийд чансаа өндөртэй уг тэмцээний сүүлийн шатны шалгаруулалтын хариу гарчээ. Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар дэлхийн таван шилдэг дуучны нэг болсон байна.

Тэрбээр OXУ-д болсон Олон улсын дуурийн дуулаачдын наадмын тэргүүн байрыг эзэлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан чадварлаг уран бүтээлч.

Мөн 1,600 гаруй дуучид оролцсон ЗХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд амжилттай оролцож гранпри шагналын эзэн болсон юм.

Эх сурвалж: Зууны мэдээ
Т.Сайхан

 


URL:

Сэтгэгдэл бичих