Ө.Эрдэнэбулган: Уран бүтээлдээ би бүх сэтгэл зүрхээрээ уусдаг

tgyhtyhtЗураач Ө.Эрдэнэбулганы бие даасан “BRILLIANCE” “үзэсгэлэн эиэ сарын 19-25-нд “Bluemoon art” галерейд үзэгчдийн хүртээл болох гэж байна. Ө.Эрдэнэбулган нь Итали Улсын Флоренц хот дахь Флоренцийн уран зургийн акидемиас урилга авч уран зургийн академид суралцах анхны монгол оюутан болоод байгаа юм. Түүний анхны бие даасан “BRILLIANCE” үзэсгэлэнгээс харандаа, нүүрсэн, тосон будгаар бүтээсэн хөрөг болон байгалийн судалбар зургуудыг тольдох боломжтой. Түүний ертөнцөд хэсэгхэн саатлаа.

•Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Өнөбаатарын Эрдэнэбулган гэдэг. 2005-2010 онд Дүрслэх урдагийн дээд сургуульд зураач мэргэжил эзэмшсэн. Сургуулиа төгссөний дараа чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байгаад 2015-2017 оны хооронд ОХУ-ын Санкг-Петербург хотын Репиний нэрэмжит уран зургийн академийн дээд курсийг төгссөн. Тэнд байх хугацаандаа Италийн Флоренцийн уран зургийн академид шалгалт өгч тэнцсэнээр ирэх наймдугаар сард энэхүү академид шилжин суралцах эрхийг авсан. Барууны орны академийн сургуучиуд дундаас Италийн Флоренцийн академийг хамгийн анхдагч, хамгийн шилдэг гэж тодорхойлоход хол зөрөхгүй байх. Энэхүү сургуульд жилдээ гадаадаас 100 оюутан элсүүлэн сургадаг юм билээ. Тэдний тоонд багтан суралцах болсондоо баяртай байгаа. Манай улсаас тус сургуудьд урьд нь уран баримлаар Баясгалан гэдэг залуу сурч төгссөн. Харин уран зургаар бол сурч байгаагүй юм билээ. Энэ утгаараа анхдагч нь болж байна. Гэхдээ суурь уран зургаар гэдгийг онцолмоор байна. Классик суурь уран зургийн академик сургалт талаасаа хүн төгсөж байгаагүй юм билээ.

-Та ямар чиглэлээр зурдаг вэ. Таны “BRILLIANCE” үзэсгэлэн удахгүй олны хүртээл болно. Энэхүү үзэсгэлэнгийн онцлог нь юу вэ. Уран зургаараа дамжуулан юу илэрхийлэхийг зорьдог вэ?

-Энэ үзэсгэлэн маань бие даасан анхны үзэсгэлэн болж байгаа нь онцлогтой. Урьд нь хамтарсан үзэсгэлэнд оролцож байсан л даа. Тус үзэсгэлэнд Репиний нэрэмжит академид суралцах хугацаандаа зурсан хөрөг зургууд болон өнөөдрийг хүртэл ‘зурсан зургуудыг дэлгэнэ. Би ихэвчлэн хөрөг болон байгалийн зураг зурахыг хичээдэг. Миний түлхүү зурдаг төрөл жанр нь хөрөг. Би анх сургуульдаа орохдоо л хөрөг зурах сонирхолтой байсан. Бидний амьдарч буй энэ нийгэмд сайхан сэтгэлтэй гоё хүмүүс зөндөө байна. Жишэалбэл, сайхан нүдтй, сайхан төрхтэй хүний царай төрх болон сайхан сэтгэлийг нь харуулахыг хичээдэг. Түүний үр дагавар нь энэхүү хөрөг юм болов уу. Манай аав зураг, хөдөлмөрийн багш хүн л дээ. Намайг бага байхад аав маань байнга л зураг зурна. Би бага байхаасаа л цаас харандаа нийлүүлдэг зураг зурах хоббитой хүүхэд байсан. Тийм учраас зураач болоход аав маань нөлөөлсөн байх.

-Яагаад заавал хөрөг гэж?

-Гоё, сайхан бүхнийг хөргөөр зурж илэрхийлэхийг хүсдэг. Хөргөөр гайхамшигтай сайхан сэтгэлтэй хүнийг эсвэл догшин зан авиртай дүрийг, үнэнч шударга хүмүүсийн зан араншинг гаргах боломжтой. Би дан ганц хөрөг гэхгүй ерөнхий зургандаа гэрэл гэгээтэй зүйлийг тусгадаг. Монголд үзэсгэлэн гаргаж байгаа зураачдын дунд хар зураг нүүрсэн харандаан зургаар гаргасан үзэсгэлэн тун ховор байдаг. Миний үзэсгэлэнд нүүрсэн харандаагаар зурсан зураг голлох байр суурь эзэлж байгаа нь
онцлог. Энэ утгаараа арай шинэлэг юм болов уу гэж бодож байгаа.

-Үзэсгэлэнд хэчнээн бүтээл дэлгэх вэ. Үзэсгэлэнгийн нэрний утгыг тайлбарлаж өгнө үү?

-“BRILLIANCE” гэдэг нь гоё, сайхан гэсэн утгатай. Энэхүү үзэсгэлэндээ талбайн хэмжээнээс хамааран 35-40 бүтээл дэлгэнэ. Үзэсгэлэнгийн тал нь хөрөг болон хар зураг, нөгөө хэсэг нь байгалийн судалбар зургууд.

-Монгол зураачдыг гадаадын зураачидтай харьцуулахад чадвар, авьяасын хувьд хэрхэн ялгардаг вэ?

-Авьяасын хувьд манай зураачид хэнээс ч дутахгүй мэдрэмжтэй, авьяастай. Академик боловсролын талаасаа бол дутагддаг зүйл цөөнгүй бий. Монголын залуучуудад академик боловсрол өгч чадвал дэлхийн хэмжээнд очиход маш ойрхон. Тийм учраас залуучууд бүх хүч чадлаа дайчлан академик боловсрол эзэмшэх нь чухал.

-Таны цаашдын зорилгыг сонирхвол?

-Италид ирэх гурван жилд суралцахдаа өөртөө тавьсан зорилго бий. Сургуулиа төгсөөд уран бүтээл рүүгээ шамдан орно. Ер нь монгол туурганы язгуур сэтгэлгээ, өв соёл тусгасан олон уран бүтэзл хийх зорилготой, мөрөөдөлтэй.

-Зураг зурахад ямар мэдрэмж төрдөг вэ?

Би зураг зурж байхдаа орчлонгоос тасарчихдаг. Жишээлбэл, хажууд хүн юм ярихад сонсоод байгаа хэрнээ ойлгодогүй. Бүх сэтгэл зүрх маань зураг руугаа ордог. Зурж байгаа зүйл рүүгээ шингэж орж байгаа юм шиг. Хүний дотор руу нэвтрэн орж, би байхгүй болсон юм шиг болдог, их сонин. Тийм учраас би бүх сэтгэл зүрхээ зориулдаг.

•Хөрөг зурахад тухайн хүнийг удаан хугацаагаар хардаг уу. Хөрөг зурахад юуг анхаардаг вэ?

-Тухайн хүний гоё сайхан харагдаж байгаа агшинг харах юм бол харсан даруйдаа зурж эхэлдэг. Байгалийн зургийг ч мөн ялгаагүй. Хөрөг зурахад хүний нүд маш чухал. Гэхдээ тухайн хүний царай төрх чих уруул, нүд хүзүү гзх мэтчилэн зүйлийн өөр хоорондын маш гоё зохицлыг бүрдүүлэх нь хамгийн чухал. Хөрөг зургийг нэлээн хэцүү төрөл гэж би хувьдаа боддог. Хүн бүр өөр, өөр амьдрал туулсан өөр, өөр царай төрхтэй. Хүмүүсийн нүд аз жаргал цог золбоотой, гунигтай, зовлонтой зэрэг олон зан араншинг илэрхийлж байдаг. Нүдний үл мэдэгдэм зураасийг буруу тавихад цог золбоотой хүн гунигтай болох, эсрэгээрээ гунигтай нүдтэй хүн цог золбоотой болох зэрэг эсрдэлтэй. Тийм учраас хөрөг зурахад маш их мэдрэмж шаарддаг.

 

Г.НАРАНТУУЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.