Г.Пүрэвсүрэн, Г.Пүрэвцэцэг нар хүрлийн төлөө барилдана

96342d6edbd95249d25c882ede46ac65afc55c97Чөлөөт бөхийн 2017 оны залуучуудын Азийн АШТ өнөөдөр Тайваний Тайжун хотод эхэллээ. Манай улсаас дасгалжуулагч, Т.Сүхбаатар, Ё.Батдархан нарын удирдлага дор бүтэн багаараа оролцож байна. Азийн АШТ өнөөдөр эмэгтэйчүүдийн 44, 51, 59, 67 кг-ын жингийн барилдаанаар эхэлж, Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн” клубийн тамирчин Ганбаатарын Пүрэвсүрэн 44 кг-д, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Ганбаатарын Пүрэвцэцэг 67 кг-ын жинд хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.Медалийн төлөөх барилдаан монголын цагаар 17:00 цагт болно. Манай дөрвөн охин өнөөдөр хэрхэн барилдсаныг хүргэе.

44 кг: Залуучуудын улсын хошой аварга, Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн” клубийн тамирчин Ганбаатарын Пүрэвсүрэн шөвгийн наймд БНХАУ-ын Чен Юмэйд оноогоор цэвэр ялагдсан. Нанхиадын бөх шигшээ барилдаанд шалгарсан тул Г.Пүрэвсүрэн хүрэл медалийн төлөө Японы Хинако Сатотой барилдана.
51 кг: өсвөр үе, залуучуудын улсын аварга “Хангарьд” спорт хорооны тамирчин Тэгшбаярын Ариунзаяа тэгшитгэлд БНХАУ-ын Лиао Сужиаод 6:8-аар ялагдав. Түүнийг ялсан Хятадын бөх шөвгийн наймд Энэхтхэгийн Пожа Глетод 5:5-аар ялагдснаар манай бөхөд дагах барилдаан гарсангүй.
59 кг: 2016 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт, Чингэлтэй дүүргийн тамирчин Балжиннямын Энхтүвшин Узбекистаны Ходиха Нажимоваг 4:0-ээр илүүрхэж яваад өөрийн хийсэн мэхэнд алдаа гаргаж цэвэр даруулсан. Түүний өрсөлдөгч нь хагас шигшээд Вьетнамын бөхөд оноогоор цэвэр ялагдснаар тэмцээнээ өндөрлүүллээ.
67 кг: “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Ганбаатарын Пүрэвцэцэг шөвгийн наймд Энэтхэгийн Дива Какраныг барилдаан эхлээд 17 секундэд өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд Киргизстаны Меерим Жуманазаровад 3:13-аар ялагдсан. Тэрбээр хүрэл медалийн төлөө БНХАУ-ын Юү Хантай хүч үзнэ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.