Афганистан руу Америкийн 4000 цэргийг илгээнэ

14975855515943578fb145cПентагон цэргийн нэмэлт хүч болох 4 000 хүнийг Афганистанд илгээснээр тус улсад байрлаж буй Америкийн цэргийн бие бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Энэ тухай “AP” агентлаг АНУ-ын засаг захиргаан дахь нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалжийг иш татан мэдээллээ.

Тус агентлагийн мэдээлснээр, Вашингтон ийм маягаар тус улсад үүссэн нөхцөл байдлыг гацаанаас гаргана гэж найдаж байгаа аж. Пентагон энэ шийдвэрээ ирэх долоо хоногт зарлах бололтой.

Мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Афганистан дахь Америкийн цэргийн бие бүрэлдэхүүний тоог тогтоох бүрэн эрхийг Пентагоны тэргүүн Жеймс Мэттист олгосон нь тодорхой болсон юм.

Пентагоны тэргүүн Афганистанд “Лалын улс” террорист бүлэглэлтэй тэмцэхийн тулд тус улс дахь Америйн цэргийн тоог мэдэгдэхүйц нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.

Нэмэлт хүч болох 4000 цэргийн албан хаагчдын ихэнх нь Афганистаны цэргүүдийг сургах бол зарим нь байлдааны ажиллагаанд оролцох аж.

2014 онд Афганистанд аюулгүй байдлыг дэмжин сахиулах олон улсын хүчнийг гаргасны дараа АНУ тус улсад 9800 цэргээ үлдээсэн билээ.

Эх сурвалж: Монцамэ

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.