Цолмон сайд “алтан утас гүйлгүүлж”, кинонд тоглосоор л явна

Урлагийн хүн гэдэг бол гаднах төрхөөрөө  болон боловсрол гээд л бүх зүйлээрээ төгс байж  хүмүүст үлгэр дурайлал үзүүлж байдаг гэхэд хилсдэхгүй. Гоо сайханы хагалгаанд орсон одуудыг сүүлийн үед ихэр мэт ижил одууд гэж хүртэл цоллоод хэвлэлээр зарлаад байгаа.

Тэгвэл гоо сайхны косметик хагалгаанд орсон эмэгтэйчүүдээр нэг номерт зогсдог дуучин бол Ану, Баясгалан, драмын Отгонцэцэг, Нара зэрэг монголын сайхан гэсэн эмэгтэйчүүд бүгд л мэс засалд орж өөрийгөө өөрчилсөн байдаг. Гоо сайханы хагалгаанд ороогүй хүн урлагынхан дотор тун ховор.Тэгвэл энэхүү жагсаалтад бас нэгэн эмэгтэй зүй ёсоор багтаад байгаа нь эрүүл мэндийн дэд сайд хатагтай Цолмон юм. Эмэгтэй л хүн болсон хойно юугаараа дутхав гээд Цолмон хатагтай сүүлийн үед гоо сайхандаа маш их анхаарч байгаа гэсэн шүү.

Тэрээр МҮОНТ-ийн “Өдөр өдрийн наран”-д хатагтай Цолмон  багахан хэсэгт гараад амжсан билээ. Эрүүл мэндийн дэд сайд маань урлаг руу урвахнуу дээ гэсэн яриа ч гараад амжсан. Сүүлийн үед нас тогтсон эмэгтэйчүүд арьсаа татуулж алтан утас гүйлгүйлэх  моод дэлгэрээд байгаа. Ингэх нь эрүүл мэндэд хортой гэдэг ч дэд сайд маань саяхан солонгос улс руу явж ирэхдээ арьсаа татуулж алтан утас гүйлгүйлэх  үйлчилгээг хийлгээд иржээ. Энэ мэтчлэн салбарын ажил сайнгүй байхад аар саар асуудлаар цаг нөхцөөж байгаад нь эгдүйцэх нэгэн цөөнгүй байна.

Э.Мишээл NUUTS.MN


URL:

Сэтгэгдэл бичих