98 цэгт зам засварын ажлыг эхэллээ

Даланзадгад хот доторх хатуу хучилттай авто замууд эвдэрсэн, хагарсан, цуурсан байгаа нь замын хөдөлгөөнд оролцоход нэн бэрхшээлтэй иргэд олон нийтийн бухимдлыг төрүүлж байна.

98  цэгт зам засварын ажлыг эхэллээ

 

 

Газрын хэвлийдээ баялагтай, гадаад дотоодын оршин суугчид ихтэй монгол улсын эдийн засагт өндөр нөлөөтэй хөгжлийн хот ийм байх учиргүй. Даланзадгад сумын удирдлагуудын санаачилга дор “Дардан говь” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хот доторх 1,4 км хатуу хучилттай авто замыг 100 орчим сая төгрөгийн төсөв хөрөнгөөр засаж сайжруулах ажлыг өнөөдөр эхлүүллээ.

 

 

Энэ сарын 23 гэхэд зам засварын ажлыг үндсэндээ бүрэн дуусгаж хүлээлгэн өгөх юм байна. Баяр наадмаараа энхэл донхол, эвдрэл хэмхрэгүй замтай болох нь ээ…

 

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.