Огноо: 2010/12/24 10:00:28
БНСУ дайны хүсч байна
БНСУ буюу бидний хэлж заншсан өмнөд Солонгос улс Солонгосын хойгийг дайны гал руу түлхэхийг хүсч байна. 1953 онд түр гал зогсоон гэрээнээс өөр энэ хойг аюулгүй байдлын механизм байхгүй байгаа гэхэд болно. Удаа дараагийн ойр ойрхон болж буй өмнөдийн хээрийн сургууль умардын тэвчээрийг барж хатуухан сануулга хүртэл өгөөд үзсэн. Нэг хацраа өгч нөгөө хацраа алгадуулж байсан өмнөдүүд гэв гэнэтхэн зориг орсон нь дэлхийн сайн дурын цагдаа АНУ-ын түлхээсээр хийсэн ажил гэлтэй. АНУ-ын солонгосын хойгт баримтлах бодлого нь АНУ-ын нөлөөг хадгалсан дуулгавартай нэгдсэн Солонгос улс бий болж, ингэснээр АНУ нь ОХУ, БНХАУ-ын зүүн хилтэй шууд нийлсэн цэргийн бааз, өөрсдийнх нь нэрлээд буй ПДХС /Пуужингийн довтолгооноос хамгаалах систем/-тэй болно гэсэн үг. Тэгээд ч Пентагон манай зэвсэгт хүчин нэгэн зэрэг 2-3 фронт дээр зэрэг ялалт байгуулах чадвартай хэмээн ил тод мэдэгдээд буй. БНСУ АНУ-ын тус хойгт хийх ирээдүйн болзошгүй дайны төлөвлөгөөг дэмжихээс өөр аргагүй шахаад ороод байгаа юм. АНУ нь өнөөгийн байдлаар БНСУ, Япон, Тайваны аюулгүй байдлыг бие даан хангаж байгаа бөгөөд Хятад, Умардын аюулаас хамгаалах гол бодит хүчин зүйл нь АНУ-ын зэвсэгт хүчин байх болно гэдэгт тэд итгэж байгаа юм. Цэргийн хүчин чадлын харьцааг доорх байдлаас харж болно.Дайны үед гарч болох бүхий л үр дагавар хохирол зэргийг БНСУ, АНУ тооцоолон үзсэн нь лавтай. Энэ ойр ойрхон болж буй хээрийн сургуулийн эсрэг хүч хэрэглэхийг Хятад ОХУ эсэргүүцэж байгаа төдийгүй Умардын удирдагчдыг дайныг тойрон гарах хэрэгтэй хэмээн ятгаж байгаа нь лавтай. Үр дүнд нь юу болохыг тэд хамгийн сайн мэдэж байгаа. Өмнөдүүд дайныг үнэхээр хүсч байна гэж үү?
URL: