“Универсиад”-ын галт бамбарыг Турин хотод асаав

344c58a5075a3a15de177a1a5e102197a6f7ec30Дэлхийн оюутны спортын зуны 29 дүгээр “Универсиад” наадам Тайванийн Тайпей хотод болно. Тэгвэл энэ удаагийн наадмын галт бамбар асаах ёслол өчигдөр Италийн Турин хотод боллоо. Тус хотод 1959 онд анхны “Универсиад” наадам болж байсан тул галт бамбарыг уламжлал ёсоор тус хотоос эхлүүлж байгаа нь энэ.

“Универсиад”-ын галт бамбарыг асаах ёслолд Олон улсын оюутны спортын холбоон ерөнхийлөгч О.Матыцин, “Универсиад-2017″ наадмын зохион байгуулах хорооны дарга, Тайпей хотын дарга Ко Вен Же, Турин хотын их сургуулийн ректор Г.Ажани, Тайванийн тамирчин, олимпийн аварга Чу Му Ен нар оролцлоо.


URL:

Сэтгэгдэл бичих