ЭХЭМҮТ-ИЙН ЭМЧИД ХОЁР ЖИЛИЙН ЯЛ ОНООЛОО

10086Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эх барих, эмэгтэйчүүдийн эмч ажилтай Б.У нь  2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэн Г.Г-д соруурын аргаар үр хөндэх мэс ажилбар хийх үедээ өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Г.Г-н бие махбодид нь хүнд гэмтэл учирсан хэрэг гарсан билээ. Уг хэрэгтт Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүх өнөөдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг  2 жилээр хасаж, 2 жилийн хорих ял оногдуулжээ. Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу 2 жилийн хорих ялыг тэнсэн, хянан харгалзаж шийдвэрлэсэн байна.

П.ГОО

URL:

Нэр: Солонго Огноо: 22 June 2017

Баттулгыг урагшаа хятадруу явуулж хятадын хөгжлийг гацаая ганц чаддаг юм нь биздээ

Нэр: Нарантуяа Огноо: 22 June 2017

Арай ч дээ улсынхаа ерөнхийлөгчөөр ядаж Улс төр, Эдийн засаг мэддэг хүнийг сонгоё. Женко ерөнхийлөгч болох дуртай юм бол тэр Жүдо бөхийн холбооныхоо л ерөнхийлөгчийг хийгээд яв л даа

Сэтгэгдэл бичих