“Улаанбаатар цом”-ын эхний медальтнууд тодорлоо

d454fdba96f12d826e77c897fff86bff9fcd5e0a“Улаанбаатар цом” боксын олон улсын тэмцээн Хандгайт дахь “Их тамир” спортын ордонд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээн ид дундаа ороход зарим жингийн медальтнууд тодорчээ. Өчигдөр манай тамирчдаас 64 кг-ын жинд Б.Чинзориг хүрэл медалийн болзол хангасан бол энэ жинд Г.Баярхүү, О.Норобал нар өнөөдөр медалийн төлөөх тулаанаа хийнэ. Мөн 49 кг-д Г.Ган-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангасан бөгөөд дараагийн шатанд Индонезийн боксчинтой хүч үзэх юм. Түүнчлэн 56 кг-д Х.Энх-Амар хүрэл медалийг гартаа оруулсан бөгөөд маргааш БНАСАУ-ын тамирчинтай мөнгөн медалийн төлөө тулалдахаар болсон байна. Энэ удаагийн тэмцээнд манай шилдэг ширэн бээлийтэн Д.Отгондалай, Б.Түвшинбат, Э.Цэндбаатар нар өнжиж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих