Төгрөг хүүгийн зовлон

103b55c7ed86cd8b838a6f6a0fa21071Алс холын Европын оронд үйлдвэрлэгдсэн Төгрөг хүү анд нөхдийн хамт агаарын тээврээр Монголд иржээ. Нүүрэн дээрээ соёмбо, түүхэн хүнийхээ хөргийг залсан Төгрөг хүү эх нутагтаа ирээд амар жимэр сайхан амьдрах гэгээхэн мөрөөдөл тээжээ.
Хуруу эсгэм шинэхэн, ганган дэгжин нүүртэй, гялгар хатуу цаастай, содон үнэртэй Төгрөг хүү эдийн засгийн эргэлтэд орж, элгэн олон монголчууддаа тус дэм болох мөчийг тэсэн ядан хүлээнэ. Ингээд хүсэн хүлээсэн өдөр нь ирж, сар шинийн өмнөхөн АТМ-аар тэтгэврээ авч буй эмээгийн гар дээр очив. Эмээ ч “Төрийн минь хишиг” хэмээн Төгрөг хүүг дээдэлж, духандаа нэг хүргээд нямбай гэгч нь түрийвчиндээ хийжээ. Арьсан түрийвчинд анх удаа орж үзсэн Төгрөг хүүд аятайхан сайхан мэдрэмж төрж байв. Сар шинийн баяр ч болдгоороо болж, азай буурал эмээ ач хүүгийнхээ гарыг цайлгана хэмээн Төгрөг хүүг гоёмсог дугтуйнд хийн барьжээ. Арван хэдхэн настай ач хүү нь харин дугтуйтай Төгрөг хүүг харан баяссанаа шүүрэн авч голоор нь нугалаад ширүүн өмднийхөө халаасанд шургуулж орхив. “Мэндэлсэн” цагаасаа эхлэн нугарч, хугарч үзээгүй Төгрөг хүүгийн хамаг бие шархиран өвдөн ёолон гаслан байвч эрхийн тэнэг ач хүүгийн чихэнд сонсогдохгүй нь гачлантай.
Мөнгөний үнэ цэнийг мэдэхгүй хүү хөөрхий түүнийг хаймран тоглоомоор сольж орхижээ. ТҮЦ-ийн худалдагч гуай ч Төгрөг хүүг шуналтай гэгч нь шүүрч авснаа бяцхан хайрцаг руу шидэж орхив. Өвдөж ёолон Төгрөг хүү арайхийн нүдээ нээтэл дайн дажинд нэрвэгдсэн аятай халтартаж үрчийсэн хэдэн дэвсгэрттэй таарах нь тэр. Өнөө хэдэн дэвсгэрт нь өөр зуураа гаслан ёолж, мэнд мэдэхтэй манатай хэвтэж байлаа.
Ширүүхэн гартай, чангахан дуутай худалдагч гуай Төгрөг хүүг халтар гараараа шүүрэн авч, хар зах руу хангинаж өгөв. Эндээс тэрбээр Төгрөг хүүг хэдэн ногоогоор сольж авлаа. Хүнсний ногооны худалдагч ч Төгрөг хүүг хайрлаж энхрийлсэнгүй. Шороотой төмс, лууван барьсан халтар гараараа жишим ч үгүй базаж аваад ноорхой цүнхнийхээ ёроолд чихэв.
Төгрөг хүү энэ үед тэсэхийн аргагүй их өвдөж байсан ч ёолох тэнхэл үлдсэнгүй. Ухаан нь орж гарч байсан ч уужуу сэтгэлтэй монголчууд түүний биеийг хайрлаж гамнана гэсэн битүүхэн горьдлогоо тээсээр л байлаа.
Ногооны худалдагч гуай харин ноорхой хэдэн дэвсгэрттэй хамт Төгрөг хүүг хэдэн килограмм махаар сольж орхив. Махны худалдагч гэх мантигар шар хүүхэн малилзтал инээж байгаад мөнгөн дэвсгэртийг шүлсдэн тоолжээ. Шүлс, шүүс болсон хөөрхий Төгрөг хүү хаана очиж биеэ барах юм бол доо гэж сэтгэлдээ битүүхэн шаналж эхлэв. Уг нь, тэр нас залуу, бие чийрэг, зүс царай тунгалагсан. Хэдхэн хоногийн дотор анд нөхөд нь танихааргүй хачин аймар, үзээрийн болсондоо үнэхээр ичиж байлаа.
Үрчийж, хорчийтлоо базуулж, хир даг, шүлс, шүүсэнд даруулсан хөөрхий Төгрөг хүүгийн зовлон үүгээр дууссангүй ээ. Махны худалдагчаас хүнсний тасаг руу, хүнсний тасгаас хувцасны лангуу руу шилжиж, бараагаа зарсан наймаачны цохилтод өртөж, тоолох болгонд шүлс нэмэгдэж явсаар тарган эрийн зузаан түрийвчинд орлоо. Түүний хэтэвч хэдий арьсаар урласан, эдэлгээ чанар сайтай ч хирэндээ баригдаж, Төгрөг хүүгээс өөрцгүй болсон халтар дэвсгэртээр дүүрчээ. Эндээс хуруу зүсэм, содон соньхон үнэртэй анд найзуудаас нь нэг нь ч харагдсангүй. Бодвол Төгрөг хүүтэй адилхан хувь зохиолоор үйлээ эдэлж, танихын аргагүй болоо биз.
Тарган эр нэгэн орой түрийвчтэй мөнгөө шүлсдэн тоолж эхэллээ. Нэг, хоёр, гурав, … есөн зуун ерэн найм, ерэн ес, мянга… Азгүй Төгрөг хүү мянгад нь таарч орхив. Тэгмэгц тарган эр уухилан байж улаан бал гаргаж ирснээ хөөрхий Төгрөг хүүгийн халтардаж, үрчийсэн бие дээр сараачиж тэмдэглэлээ. Биеийг нь урж, тасдаж байгаа мэт өвдөж, байдаг тэнхээгээрээ хашхирсан боловч эзнийхээ чихэнд дуулдсангүй. Ингээд эрээн мяраан болтлоо сийчүүлсэн Төгрөг хүү ухаан алдаж, хэчнээн хүний хэдэн халтар гар, түрийвч, халаас дамжсанаа ч мэдсэнгүй.
Нэг сэртэл архины ааг, тамхины бохь үнэртүүлсэн хүний гутлын түрийнээс гарч иржээ. Согтуу эр Төгрөг хүүг эхнэрээсээ нууж, гуталдаа хийсэн ч эргээд ашиглахдаа урж тасадсан байна. Хөөрхий Төгрөг хүү цэл залуугаараа олон зовлон үдэж, эцэстээ нугарч, хугалсан хэсгээрээ ийнхүү тасран дахин ашиглагдахын аргагүй болжээ.


URL:

Нэр: Солонго Огноо: 23 June 2017

Ард түмэндээ амжилт хүсьe. Амиа бус ард түмнээ боддог eрөнхийлөгчтэй болох сонголтондоо мэргэн байг! ЭвтэйМонгол ялна

Нэр: Баянмөнх Огноо: 23 June 2017

Бизнесийнхэн тогтвортой төрийн бодлогыг дэмжиж байна. Дөнгөж сэхэл авч ядаж байхад нь женко гарч ирээд үндэсний хэдэн том компаниудаа дампууруулаад баахан хөшөө бариад эхлийшдээ ард түмээн

Нэр: Гантуяа Огноо: 23 June 2017

Энхболдыгоо л дэмжие, бүтэн итгэж, бүрэн дэмжинэ гээд бид чинь МАН-ыг гаргасан байхааа. Нэг талдаа гаргачихвал дараа нь хариуцлага ярихад амар шүү дээ.

Нэр: Гантуяа Огноо: 23 June 2017

Биеэ биеэ үгүйсгэсэн, харлуулсан сүүлийн 4 жилийн орчноос гараад эдийн засагт жаахан гэрэл гэгээ харагдаж эхэллээ. Одоо МАН-д бүтэн итгэл өгцгөөе #ЭвтэйМонгол

Нэр: Гантуяа Огноо: 23 June 2017

АН Эв нэгдлийн илэрхийлэл Ерөнхийлөгчийн сонгуульд талцуулагч турхирагч хүнийг дэвшүүлсэн нь Тусгаар тогтнолд заналхийлсэн үйлдэл боллоо.

Нэр: Солонго Огноо: 23 June 2017

Женко “хочит” Х.Баттулгын ах дүүсийн 43 компанийн 39 лицензэд 240,000 га газар бүхий эрдэс баялгууд очсон байна. Мөн гадны оффшор бүсэд 1.1 тэрбум доллар нуусан болохыг өнөөдөр нэр бүхий хүмүүс баримт гарган олонд дэлгэлээ. Хамгийн аймшигтай нь Женко энэ бүх луйвараа ХОМ-тээ огт мэдүүлээгүй байна. Нэг хүнд ямар ахадсан баялаг вэ?

Нэр: Нарантуяа Огноо: 23 June 2017

1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ

Сэтгэгдэл бичих