Мөнгөөр бороо оруулсан сонгуулийн дуулиан…
УИХ-ын эрхэм гишүүд нам эвсэл болон талцаж, сүүлийн хоёр жил Сонгуулийн тухай хуулиа өөрчлөх гэж хэрэлдээд тохиролцоонд орж чадахгүй суугаа…
…Эрх мэдэлтнүүдийн эвээ олж чадахгүй гацаж суух хойгуур нэр дэвшихийг горилогчид аль эртнээс нэг, нэг тойрог онилж авч, мөнгө төгрөг тарааж, лусын хаан шиг загнан, өгөөмөр сэтгэлт өглөгийн эзний дүрд хувираад удаж байна. Ирэх 2012 оны сонгууль дахиад л хөрөнгө мөнгөний өрсөлдөөн болж хувирах нь нэгэнт тодорхой болов. Хөвсгөл, Дорнод, Архангай, Хэнтий, Дундговь аймгуудад бараг нэр дэвшигч сонгогдогч нь бараг тодорхой болсон гэхэд нэг их хилсдэхгүй бололтой.
URL: