ГАЛТ СУМЫН ИДЭРИЙН ГОЛ ЭВХЭГДДЭГ ХӨВДӨГ ГҮҮРТЭЙ БОЛОВ

olloo_mn_1498613620_5ae74026d63ac35532a5bdcd8c3389d6435e6d4dХөвсгөл  аймгийн Галт сумын Идэрийн голд 700 сая төгрөгийн өртөг бүхий эвхэгддэг хөвдөг гүүр барьжээ. Хөвсгөл аймгийн “Урагшлах” компани тус гүүрийг Идэрийн гол цөн түрж хөлддөг учраас намар нь хураан авч, хавар нь угсарч байхаар хийж гүйцэтгэсэн байна.

Идэрийн гол их үерлэдэг учраас иргэд сумын төвөөр тойрон 120 гаруй километр явж, Зүрх баг орон багийн даргын тодорхойлолт, багийн эмчид дуудлага өгдөг байжээ. Ийнхүү хөвдөг гүүртэй болсноор 60 км яваад иргэд төрийн үйлчилгээ авах боломж бүрдсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.