Батсүмбэр, Мөнгөнморьт суманд гарсан түймрийн утаа нийслэл орж ирээд байна

Он гарсаар нийслэл Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 103 удаа, нийт 119 удаагийн ой, хээрийн гал түймэр гарчээ. Түймэрт урьдчилсан байдлаар 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай өртсөн байна.

343uiidnag42c97es9bbccd724Цурманд оруулсан: Булган аймгийн Тэшиг суманд 2, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, суманд тус бүр 1, Төв аймгийн Батсүмбэр, Жаргалант суманд тус бүр 1 түймэр, Хэнтий аймгийн Батширээт суманд 1 түймэр, Дорнод аймгийн Чойбалсан суманд 1 түймэр, нийт 8 түймрийг цурманд оруулсан.

Асаж байгаа: Булган аймаг Бугат суманд 1, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал суманд тус бүр 1 түймэр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1 түймэр, Төв аймгийн Мөнгөнморьт суманд 1 түймэр нийт 6 түймэр байна.

Дээрх түймрүүд дээр онцгой байдлын байгууллагаас 166 албан хаагч, 16 автомашин, орон нутгаас 168 иргэн, 15 автомашинтай нийт 334 хүн, 31 автомашин, 26 морьтойгоор ажиллаж байна.

Харин нийслэлийн орчим ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдээгүй байна. Төв аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт суманд гарсан түймрийн утаа нийслэл орж ирээд байгаа юм.

Улсын хэмжээнд гарсан 116 удаагийн гал түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын

байгууллагаас 1942 албан хаагч, 216 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 203 албан хаагч, 13 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 388 албан хаагч, 22 автомашин, Цагдаагийн байгууллагаас 36 албан хаагч, орон нутгаас 3074 иргэн, 332 автомашин, 51 мотоцикль тус тус дайчлагдан нийт 5643 хүн, 585 автомашин, 51 мотоцикль, техник хэрэгсэл, 181 морьтойгоор ажилласан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.