Цэргүүдээ зодож, гэмтээсэн ахлагчид 2.6 жилийн ял оноожээ

2s3utpsfru971sscq1u01irrm4

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн ахлагч Э нь цэргүүдээ зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргийг шүүх шийдвэрлэжээ.

Шүүхээс ахлагч Э-г цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, цэргүүдээ зодож, хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байна.

Ахлагч Э нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тус ангийн Хүрээ 1,2 дугаар байгууламжинд харуулын даргын үүрэг гүйцэтгэж байхдаа байлдагч С,Б,Н,Б нартай дүрмийн бус харьцан, нүцгэлэн цээж рүү нь ус цацах, сүмбэ бүсээр ороолгон зодож, хөл нүцгэн гүйлгэн хэрцгий догшин аварласны улмаас байлдагч Б-гийн бие махбодид хүндэвтэр гэмтэл, байлдагч С, Б,Н нарын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон байдаг.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.