Өнөөдрөөс эхлэн долоодугаар сарын 3-ны хооронд ХАЛУУН УС хязгаарлах хуваарь

10143

Улаанбаатар хотын дулааны төв шугам, тоноглолын их болон урсгал засварын ажил төлөвлөсөн графикийн дагуу хийгдэж байна.

Зургаадугаар сарын 28-ны өдрөөс долоодугаар сарын 03-ны өдрийн хооронд:
  • Шөнийн зах,
  • Нарантуул зах,
  • Ахмадын хороолол,
  • Баянзүрх дүүрэг,
  • Батлан хамгаалах яам,
  • СОС хотхон,
  • 16-р хороолол,
  • Батлан Хамгаалах Их Сургууль орчмын хэрэглээний халуун усыг хязгаарлах тул хэрэглээгээ түр зохицуулахыг УБДС ТӨХК-иас зөвлөлөө.

7-р сарын 17-ноос 9-р сарын 8-ны өдрийн хооронд засвар хийх байршлууд:

VII/17-VII/21 Оргил рашаан сувилал, Төв цэнгэлдэх, 120 мянгат, Жаргалан, Нархан хотхон, Баянмонгол, Олимп хороолол, Шинэ Монгол сургууль, 13-р хороолол ДДТ-26, 27-с хангагддаг хэрэглэгчид /5 хоног/
VII/24-VII/28 УБ Палас, 10-р хороолол, 3-р эмнэлэг, 1-р хороолол орчим /5 хоног/
VII/31-VIII/04 Цирк, 31-р сургууль, Үзэсгэлэн худалдаа, Япон ЭСЯам, Шүрэн зочид буудал, Шинэ үе сургууль, 21-р сургууль, Бөхийн өргөө, 13-р хороолол ДДТ-24, 25, Сансар 12, 15-р хороолол орчим /5 хоног/
VIII/07-VIII/11 3, 4-р хороолол, Гандантэгчилэн хийд орчим /5 хоног/
VIII/14-VIII/18 ХӨСҮТөв, Зүүнхүрээ хотхон, Орос эмнэлэг, Жин хэмжүүр, Кино үйлдвэр, Бридж групп, Цэргийн музей, 15-р хорооллын ДДТ-13, 14-с хангагддаг хэрэглэгчид, 2-р эмнэлэг, Англи ЭСЯам орчим /5 хоног/
VIII/21-VIII/25 Эрэл групп, Гоёо ХХК, Автобус-1, ЭХЯам, Алтай хотхон, Барс зах, Гранд плаза, Говь ХК, Төмөр замын эмнэлэг, 2-р хороолол, Төмөр зам орчим /5 хоног/
IX/04-IX/08 Бага тойруу, Цэцэг төв, ЗГ-ын 12-р байр, 5-р сургууль, МУИС, ШУТИС, 64-р дэлгүүр, СТОрдон, УБИС, 1-р эмнэлэг, СЭЗДС, Баянзүрх зах /5 хоног/

Зургаадугаар сарын 9-ний байдлаар Төв цэвэрлэх байгууламж, Карьерийн салаа шугам, Нисэх, Буянт-Ухаа-1, 2, Дэвшил ХХК, Монос ХК, Цэргийн хотхон, Гацуурт ХК орчмын дулааны шугам тоноглолын засварын ажил дуусч, дүүргэлт хийхээр ажиллаж байгаа аж.

 

Эх сурвалж: УБДС ТӨХК

 


URL:

Сэтгэгдэл бичих