Тэрбумтан эр охинтой нь гэрлэж чадсан эрд 180 сая ам.доллар амлалаа

c5dc72cf41a85142bb406627d1bae66a297c8a0eХонгконгийн бизнесмэн Сесил Чао ижил хүйстэн охиныг нь уярааж, нөхөр нь болж чадсан залууд 180 сая ам.доллар өгнө гэж мэдэгджээ. Ингэснээр тэрбээр 2012 онд амлаж байсан мөнгөө гурав дахин нэмэгдүүлсэн байна. Таван жилийн өмнө 500 сая хонгконг доллар буюу 75 сая ам.доллар амлахад 20 мянга гаруй залуус Чаотой холбогдож, гэрлэх хүсэлтэйгээ илэрхийлж байжээ. Гэвч охин Гиги нь тэдгээр залуусын нэгэнтэй ч гэрлэх хүсэлгүй хэмээн зөрүүдэлсээр өдийг хүрсэн байна. Тэрээр одоо ч гэсэн энэ байр суурин дээрээ бат зогссоор байгаа ажээ.

Тэрбумтны охин Гиги Чао эцгийнхээ гаргасан саналыг сонсоод огт уурлаагүй бөгөөд “Тэр миний сайн сайхны төлөө л ийм алхам хийснийг нь би ойлгож байна. Харин тэр намайг ижил хүйстэнтэйгээ л гэрлэнэ гэдгийг ойлгохгүй байна даа” хэмээн өгүүлжээ. Охин эцэгтээ хайртай ч эр хүнтэй гэр бүл болж яасан ч чадахгүй гэсэн байна. Гиги Чао нь ижил хүйстэн хамтрагчтай бөгөөд түүнтэйгээ 2009 онд Францад гэрлэлтээ батлуулжээ. Харин эцэг нь охиноо одоо ч ганц бие гэж бодон, 33 нас хүрэхээс нь өмнө гэрлүүлчих санаатай ийнхүү мөнгө төгрөг амлаж суудаг байна.


URL:

Сэтгэгдэл бичих