“Голомт” банкны Баясаа газрын бизнесээр гаршжээ

7e9ea86e4f650b46greatНИТХ-ын дарга асан “Казино” Д.Баттулга, Улсын баатар гэгдэх Хотын дарга Э.Бат-Үүл нар өнгөрсөн оны тавдугаар сарын 16-ны өдөр НИТХ-ын төлөөлөгчдийг хуралдуулж, нийслэлийн засаг захиргааны I байр буюу Засаг даргын Тамгын газрын барилгыг спорт заалтай нь хамт буулгаж, шинээр барих концессын гэрээг “Голомт” группын охин компани болох “Голомт файннэйшнил групп” ХХК-тай байгуулахыг зөвшөөрсөн шийдвэрийг гаргасан. Энэ нь эгээтэй л өмнөх Засгийн Газар УИХ-ын сонгуулийн өмнөхөн Эрдэнэтийн 49 хувь, “Монросцветмет”-ийн 49 хувийг тус тус “Монголын Зэс” ХХК –д оросуудын мэдлийн хувийг Монголбанкнаас хүртэл хууль бусаар мөнгө гаргуулж, луйвар хийж авсан шиг ижил төстэй үйлдэл хийжээ.

Дээрх шийдвэрийг үндэслэн нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл тус компанитай гэрээ байгуулахаар болжээ. Энэ асуудлыг тухайн үед НИТХ-ын МАН-ын бүлгийн гишүүд эсэргүүцсэн ч АН-ын бүлэг буюу олонх дээрх шийдвэрийг гаргаж, дарга асан Д.Баттулга гарын үсэг зурснаар ийнхүү батламжилж, Үүл дарга ажлаа өгөхөөсөө хоёрхон өдрийн өмнө тус компанитай гэрээ байгуулжээ.

Чингэхдээ тендер болоогүй шалтгааныг Нийслэлийн ИТХ-ынхан “Голомт файннэйшнил групп” ХХК-аас өөр компани санал ирүүлээгүй гэсэн үгээр тайлбар хийж байсан тухай хэвлэлүүд ч онцолж байв. Тиймээс ганц оролцогчтой тендерийн уралдаант шалгаруулалтын ард нийслэлийн өмнөх удирдлагууд зөвхөн “Голомт”-той тохиролцоо хийж, барилгын газрыг энэ компанид үнэ төлбөргүй өглөө гэсэн хардлага өнгөрсөн хугацаанд явж үүнийг нь ч хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болжээ.

Одоогоор хотын өмнөх удирдлагуудын гаргаж байсан хууль бус шийдвэрийг шүүх буруутгаж, гаргасан тушаал шийдвэрийг нь хүчингүй болгожээ. Харин шүүх дээр ялагдал хүлээсэн “Голомт”-ын удирдлагууд яг өмнөх шигээ шийдвэр гаргахаар одоогийн хотын удирдлагуудыг ээрч байгаа тухай эх сурвалж мэдээлэв. Эрдэнэтийн 49 хувийг “эздэд” нь буцааж өгөх шийдвэрийг саяхан Захиргааны хэргийн шүүгч Ч.Батзориг гаргажээ. Гэтэл шүүгч Ч.Батзориг нь 2009-2011 онд Худалдаа Хөгжлийн Банкинд Хуулийн хэлтсийн захирал байжээ. Тиймээс энэхүү шүүхийн шийдвэрт тэрбээр нөлөөлсөн гэдгийг нотлон харуулж байна. Голомт, ХХБ зэрэг банкууд томоохон хууль бус бизнес рүү эргэлт буцалтгүй орж, улстөрчдийг лоббидож байгаа нь хэрээс хэтэрлээ. Иргэд, хадгаламж эзэмшигчдийн дээрх банкуудад итгэх итгэл ч буурчээ.

Жишээ нь, “Голомт” банкны Д.Баясгалан захирал Төрийн өмчийн байрыг, төрийн мэдлийн хөрөнгийг концессын гэрээгээр буулгаж, барьсныхаа хөлсийг төрөөс эргүүлж авах нь тодорхой атал тус банкинд давхар эзэмших, ашиглах эрхийг олгожээ. Мэдээж хэрэг Голомтын Баясаа НИТХ-ын дарга “Казино” Д.Баттулга, мэр асан Э.Бат-Үүл нарын гарыг овоохон юмаар хүндрүүлж гэмээнэ ийм “гоё” нөхцөлтэй концессын гэрээг өрсөлдөгч үгүйгээр олж авчээ.

Тухайн үед байсан НИТХ-ын МАН-ын бүлгийнхэн шийдвэр гаргагчид эрх мэдлээ “худалдсан” байж болзошгүй хэмээн хэлж байжээ. Д.Сүхбаатарын нэрэмжит хуучин Хэвлэх үйлдвэрийн зөвхөн газар нь гэхэд 23 тэрбум төгрөгт хүрсэн билээ. Тэгвэл тэрбум тэрбумаар үнэлэгдэж байгаа хотын төвийн А зэрэглэлийн байрыг хотын өмнөх удирдлагууд “Голомт”-д үнэгүй шилжүүлэхээр шийдсэн нь хэний ч анхаарлыг татна. “Голомт” бол нийслэлийн газраас хуулийн дагуу болон хууль бус аргаар аваад сурчихсан. Тэр зангаараа талбайн дэргэдэх төв байрныхаа хажуу хавиргыг өөрийн болгох мөрөөдлөө ийнхүү АН-ын үед хэрэгжүүлэх алтан боломж нээгджээ.
Өмнө нь Баясаатан Хүүхдийн паркийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх нэрээр нийслэлийн өмчөөс паркийн газрыг соёлтойгоор “дээрэмдсэн” арвин туршлагатай билээ. Гэхдээ энэ удаа Хотын дарга Су.Батболд “Голомт”-ынхонд найр тавихгүй гэдгээ ч УИХ-ын гишүүн, “Голомт” банкны тоомоохон хувьцаа эзэмшигч асан Лу.Болдод хэлжээ. Харин энэхүү ээдрээт хэрэг явдал хэрхэн өрнөхийг бид цаг тухайд нь мэдээлэх болно. Эх сурвалж www.wikimon.mn

А.Итгэлтөгс

URL:

Сэтгэгдэл бичих