Зүүн аймгууд бороотой байна

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Улаанбаатар хотод  үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 22-24 градус дулаан байна.
 10331
Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, ихэнх нутгаар бороо орно, дуу цахилгаантай. Бусад нутгаар үүлшинэ, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

URL:

Сэтгэгдэл бичих