Наадмын өдрүүдэд үргэлжилсэн усархаг бороо орно

14995754925961b4c4dc6e4Цаг уур, орчин шинжилгээний газраас малчид тээвэрчиддээ анхааруулга гаргалаа. Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2017 ОНЫ 07 ДУГААР САРЫН 08-НААС 07 ДУГААР САРЫН 12-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус,Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

Цаг уур, орчин шинжилгээний газраас малчид тээвэрчиддээ анхааруулга гаргалаа. Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.