Шинэ ерхийлөгчтэй Монгол наадмын цадиг оршив

lfla0dgvtlikkvfdvpkodmql5Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт Төв Цэнгэлдэх хүрээлэнд болж байна. Энэ жилийн наадмыг өчигдөр тангаргаа өргөсөн шинэ Ерөнхийлөгч Х.Баттулга нээж, баярын мэндчилгээ дэвшүүлэн өнөө жилийн наадам ийнхүү эхэллээ.

19884038_10155024015822636_589091758607283135_nЕрөнхийлөгч Х.Баттулга наадам нээж хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт ард иргэд ээ, эрхэм хүндэт наадамчид аа, туурга тусгаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлэн айлтгая.

19884128_10155024024567636_5997721328125170201_nТулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой тохиож байна.

19884426_10155024015832636_182673811445061133_nМонголын сайн нэрийг өндөрт өргөж яваа хүн бүрийн халуун сэтгэл, хөдөлмөр, их ухаан дээр эх орон маань хөгжиж байна. Тусгаар тогтнол, туг сүлд маань цэх байна.

19894651_10155024025267636_3959888725074159034_nБаяр наадмын энэ өдрүүдэд ч мөн хийж хэрэгжүүлэх ажлаа санаж, ярьж байх ёстой гэж бодож байгаа.

19895119_10155024025112636_6431916379158695237_nИргэдийн амьдралыг дордуулж байгаа ядуурлын үндэс болсон их өрийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулж байгаагаа зориуд энэ индэрээс та бүхэндээ хэлж байна.  Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж буй энэ баяр бидний уламжлал билээ.

19989647_10155024015802636_2894642623062047611_nЭх түүх хэл соёлоороо бахархан омогшдог наадмын сайхан өдрүүдэд зон олны минь сэтгэл тэнүүн, бөх нь хүчтэй, морь нь хурдан, харваа нь цэц байх болтугай.

19990082_10155024025232636_8635378217488832696_nТуурга тусгаар улс орон минь хөгжин бадарч, түмэн олон минь амар амгалан байг” гэлээ.

Сэтгүүлч Ч.Зэвэг


URL:

Сэтгэгдэл бичих