Далайн хамгийн том топ-6 амьтан

Жинхэнэ аймшигтай мангас гэмээр амьтад далайн гүнд нуугдах нь цөөнгүй байдаг байна.

Далайн асар том биетэй амьтдын жагсаалтыг номура тэргүүлдэг. Энэ нь манай гарагийн хамгийн том медуз юм. 200 гаруй килограмм жинтэй, диаметрээрээ 2 метр гаруй. Номура медуз нь Номхон далайд байдаг бөгөөд хамгийн томууд нь Хятад, Японы эргийн ойролцоо ажиглагддаг байна. Харин эдгээр медуз нь богинохон насладаг аж. Дундаж нас нь нэг жил хүрдэггүй байна.

Хоёрт саран-загас ордог бөгөөд энэ нь манай гарагийн хамгийн том ясархаг загас юм. Түүний урт нь 4 метр, 2200 килограмм татна. Хэрвээ хажуунаас нь харвал, түүний бие нь дугуйвтар хэлбэртэй. Харин саран-загасмаш жижигхэн тархитай бөгөөд тархи нь ердөө 4-хөнграмм гэнэ. Номхон далай, Атлантын далайд байдаг.

Гуравт манта буюу далайн шулам ордогбайна. Энэ нь манай гарагийн скатуудын хамгийн томхон нь юм. Урт нь 9 метр хүрч болдог бөгөөд 2 тонн гаруй жинтэй. Энэ амьтан Энэтхэгийн далайд байдаг. Далайн шулам нь хүнд огт аюулгүй бөгөөд учир ньжижиг загас болон хөвөгч биетүүдээр хооллодог байна.

Дөрөвт тридакна гэдэг амьтан бичигдэж байна. Түүнийг бас “үхлийн занга” гэж ч нэрлэдэг. Энэ амьтан 2 метрийн урт бөгөөд тридакнагийн жин нь300 килограмм хүрдэг байна. 100 орчим жил насладаг. Номхон болон Атлантын далайд эх газрын үргэлжлэлийн шүрэндундамьдардаг байна.

Японынаймаалж-аалз тавд орж байна. Эрдэмтдийн хэлснээр, энэ нь наймаалжийн хамгийн томхон төлөөлөгчажээ. Урт нь 4 метр гаруй, 20 килограмм татдаг байна. Наймаалж-аалз Номхон далайд Японы арлын хувьд, ойролцоогоор 350-400 метрийн гүндамьдардаг бөгөөдсэг зэмээр хооллодог аж.

Жагсаалтын зургаад кракен буюу дэлхийн хамгийн том толгой хөлт бичигджээ. Түүний урт нь 18 метр хүрдэг бөгөөд1 тонн гаруй жинтэй.Халуун бүсийн өргөргийн далайн усанд амьдардаг. Хүнд аюултай байж болох.Хамгийн тодорхой нэг жишээ гэвэл – 2011 онд кракен 12 метрийн урт хөлөг онгоцонд халдаж, эцэст нь хөлөгонгоц живжээ.

С.Инда

bataar.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих