Дарга, Шадар сайдыг үл ойшоох “Эрлийз” морьдын эзэд!

Үндэсний баяр наадам өргөн дэлгэр болж байна гэж ам нэгтэй дугарах олон иргэд бий. Гэтэл Төв аймгийн наадмын үеэр зөвхөн шүдлэн насны уралдаанаас 50 гаруй үрээг “Эрлийз” хэмээн хассан ч Шадар сайдын үүрэг даалгавар хэрэгжихгүй үйл явдал болжээ.

Тодруулбал, 50 гаруй үрээ морьд Эрлийз гэж хасагдсан ч морьдын ихэнх эзэд сайд дарга, баячууд, томчуудын үрээ болж таарсан байна. Хасагдсан 50 гаруй морьдын эзэд ХХААХҮ-ийн сайд, Хотын дарга зэрэг “Томчууд” морины комисс руу утасдан ярьсаар хасагдсан үрээг буцаан уралдаанд оруулахаар болсон байна.

70a033b9cd738d4284cf30c27f405f8a

Уг нь Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх: Энэ жилийн хурдан морины уралдаанд Монгол морь, эрлийз морьдыг тусад нь уралдуулахад хатуу хяналт тавьж ажиллахыг Монголын Уяачдын холбоо, Хурдан морины салбар хороонд анхааруулсан. Тэрээр “Монгол наадамд, Монгол морьдын уралдаанд зөвхөн Монгол морь л уралдах ёстой. Монгол наадмаараа төрийн сүлдэндээ залсан Монгол адуугаа уралдуулж, монгол мориныхоо удмын санг үеийн үед хамгаалж авч үлдэх хэрэгтэй. Үүнийг  хатуу сахиарай” гэсэн юм.

Энэ нь ч зөв шийдвэр. Гэвч 50 гаруй эрлийз морьд эзэд танил тал гэж утасдсаар 40 гаруй эрлийз морьд Монгол морьдтой уралдсан байна. Харин үлдсэн 10 гаруй эрлийз морьдын эзэд шийдвэр дагасан уу, танил тал байсангүй юу хасагджээ.

Мөн Хүй долоон худагт Соёолон морины уралдаан үзэж, тоос хөлсөнд дарагдаж хийморио сэргээхээр Монголчууд бараг бүгд очдог гээд хэлэхэд хэлсдэхгүй. Гэтэл морь орж ирэхэд эрлийз морьдыг тусад нь уралдуулна гэсэн уралдаж байна гэж хэлэх олон хүн зөрсөн юм. Үнэхээр энгийн иргэн хараад танихад амархан эрлийз морийг хараад уяачдын холбоо болон шадар сайдын шийдвэр хэрэгжихгүй байгааг олж харсан юм. Монгол морьд Эрлийз морьтой уралдуулна гэдэг Монгол удамшлын морьдын хийморь, сүр сүлдийг дарж байгаа юм. Танил тал гэж орилж явахаар шударга байж, Монгол морь, удам угсаа, Монгол омогшил гэж ярих дуртай тэд морины уралдааны системд нөлөөлсөн ядмагхан сэтгэлгээтэй хүмүүс эрэн зуунтайгаа хөл нийлүүлэн алхмаар юм. Аль ч улс оронд авилага, хээл хахууль, танил тал гэдгийг халж, шударга нийгэм зонхилсон өнөө үед шударга зарчмыг өөрсдөө бий болгомоор байна.

Шударга, авилга, хээл, хахууль ангид нийгэм байх ёстой гэж улс төрийн сонгууль ярихдаа их л ярьж, олон дугардаг хэрнээ өөрсдөө ийм өчүүхэн асуудалд шударга байхгүй байгаад эмгэнэлтэй юм.

Эрлийз, Монгол морь гэж ялгаж тусад нь уралдуулна гэсэн атал “Томчуудын” “Эгэл ардынх” гэж ялгах ямар шаардлага байгаа юм бэ?
Унаач хүүхдүүдийн сэтгэл зүй, уяачийн хичээл зүтгэл ингэж үнэгүйдэх ёстой юу?
Шадар сайд У.Хүрэлсүх “Намайг шадар сайдаар ажиллаж байгаа цагт эрлийз адуу Монгол адуутай уралдахгүй шүү” гэж хэлж байсан нь шоу байв уу? Дарга сэтэртэнгүүд нь Шадар сайдын үгийг тоосонгүй юу?

Өнгөндөө үндэсний спорт нэртэй дүндээ хүүхдийн амь насаар тоглодог хурдан морины уралдаан хэмээх зэрлэг зугаа цэнгэлээс нэн даруй салцгаах цаг хэдийн болсон үед ядаж эрлийз, Монгол морь тусад нь уралдуулахыг хүлээн зөвшөөрөөсэй дүрэм, журамыг зөрчигч Уяачид аа!!!

cityinfo.mn

М.Буянжаргал


URL:

Нэр: Anonymous Огноо: 21 June 2018

Баяр наадмын морины комиссиин даргаар БХЯ-ны ТНБД баидаг журамтаи. БХЯ-ны ТНБД-р 60-н тэр бумиин Мигиин Энхболдын хургэн Батбилэг очсон учираас цаашид зэвхэн баячууд саид дарга нарын морьд эрлииз битгии хэл цэвэр араб морьд Монгол наадамд туруулж уралдах болно.4-н жил яг иим бна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.