Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг гарчээ

6p2a3mlu4bipafmh0fopjgd9clАвлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан албан тушаалтнуудын 2016 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулаад байна.

2017 онд нийт 242 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахим мэдээллийн сүлжээнд байршуулахаас албан үүргээ гүйцэтгэж байгаа 239 албан тушаалтны / Татварын ерөнхий газрын даргын албан тушаалд томилгоо хийгдээгүй, 2 албан тушаалтан томилогдсоноос хойшхи 30 хоногийн дотор мэдүүлэх хуулийн хугацаа дуусаагүй болно/ мэдүүлгийг олон нийтэд хүргэж байна.

 Авлигын эсрэг хуулийн 14-р зүйлийн 14.3-т заасныг үндэслэн дээрх албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын сүүлийн 5 жилийн мэдүүлэг тус газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байгаа болно.

Эх сурвалж: АТГ


URL:

Сэтгэгдэл бичих