Ухаалаг гар утас биед ойр байвал танин мэдэхүйн чадвар саарна

58c7de3028d1bac480bd4e5c8481eb4eТа гар утсаа 24 цагийн турш биеэсээ холдуулдаггүй юу? Тэгвэл сүүлийн үеийн судалгаагаар: “ухаалаг гар утас хүний биед ойрхон, гар хүрэм зайд байвал, хаалттай ч гэсэн тархины танин мэдхүйн чадварыг нөлөөлдөг” гэсэн дүгнэлт гарчээ.

Чухам хэр зэрэг нөлөөлөх хэм хэмжээг судлахын тулд АНУ-ын Техасын их сургуулийн судлаачид ухаалаг утас хэрэглэгч 800 хүнийг оролцуулан цуврал туршилт хийжээ.

Нэг туршилтын явцад судалгаанд оролцогчдоор компьютерт анхаарлаа маш сайн төвлөрүүлэн байж хариулбал өндөр оноо авахуйц шалгалт авч, тэдний үр дүнтэй сэтгэх чадвар, тархины товлосон цагт мэдээлэл авах, зохицуулах чадварыг шалгажээ.

Туршилт эхлэхээс өмнө оролцогчдын гар утасны дууг хаалгуулж, сугалаагаар таарсан хэрэглэгч гар утсаа халаас буюу цүнхэндээ хийх, ширээн дээр тавих, харин заримд нь хажуугийн өрөөнд орхихыг хүссэн байна.

Судалгааны үр дүнд, гар утсаа хажуугийн өрөөнд орхисон оролцогчийн авсан оноо ширээн дээр тавьсан оролцогчийн онооноос давуу бөгөөд халаас буюу цүнхэндээ хийсэн оролцогчийнхоос ч илүү гарчээ.

Туршилтын үр дүнд, гар утас нь хүний нүдэнд үзэгдэх ил газар байх, эсвэл гар хүрэхүйц зайд байх тохиолдолд хэрэглэгчийн анхаарлыг сарниулдаг байна. Гар утасны дохио, сануулга хүний анхаарлыг сарниулах бус, харин хүмүүс гар утсаа “санахгүй байя” хэмээсэн зориудын санамсараас үүддэг аж.

Ийм санамсарыг өөртөө өгөх үйл явц зохих хэмжээнд танин мэдэхүйн нөөцийг барагдуулж, тархины чадварыг сааруулдаг хэмээн судлаачид үзжээ. Гар утсыг биедээ ойр байлгах тусам хүний танин мэдхүйн чадвар саардаг байна.


URL:

Сэтгэгдэл бичих