Таксины түүхээс

1500438028596ede0c5dfc0Хүссэн бүх хүнд хүртээмжтэй бөгөөд хотын зорчигчид болон тэдний ачааг тээвэрлэдэг төлбөртэй үйлчилгээ 1636 онд Лондон хотод үүссэн гэж үздэг.Ийм үйлчилгээг анх морин тэргээр үзүүлэх болж, хувиараа тээвэр хийдэг хүмүүст хотын эрх баригчдаас зөвшөөрөл олгодог байжээ.Нэг жилийн дараа хотын төлбөртэй тээврийг Парис хотод нэвтрүүлсэнбайна.

XVIII зуунаас эхлэн хувиараа тээвэр хийдэгхүмүүс мэргэжлээрээ нэгдэж,тээвэрлэгчдийн холбоодтэдний дүрэмт хувцас,багийнхны бүрэлдэхүүнд тавих нэгдсэн шаардлага тогтоож,үйлчилгээний өртөгт мөн нэгдсэн шаардлага тавих болсон байна.

XIX зууны сүүлчээр дотоод шаталтын анхны хөдөлгүүр бий болж, үүнийг Парисын тэргэнд тавьжээ.Ийм унаагаар явах нь маш үнэтэй болж,төлбөрийг хэдэн арван метрээр хийдэг байсан байна. Парис хотын оршин суугчид ийм тэргийг зугаа цэнгээний зүйл хэмээн үзэж, үнэ ихтэйгээс нь болоод түүнийг “taxi”хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нь францын «taximetre» (үнийн тоолуур) гэсэн үгнэээс гаралтай юм.Тийнхүү энэ нэр томъёохэвээрээ үлдэж, тээврийн үйлчилгээ үзүүлдэг машиныг ингэж нэрлэх болжээ.

Анхны таскометр буюу явсан замыг автоматаар хэмжигч багажийг германы инженер В.Брюн1891 онд бүтээж,1907 оноос Лондонд явсан замын тоолуурыг таксинд олноор нь суурилуулах болсон байна.

Тээврийн төлбөрт үйлчилгээ бүр Эртний Ромд байсан гэж зарим түүхч үздэг байна.Зорчигчийн жууз тэргээр хотын чинээлэг хүмүүсл үйлчлүүлдэг байсан бөгөөдтэрэгчин тодорхой зай буюу 200 метр яваад л,тусгай зэс саванд нэг жижиг чулуухийдэг байжээ.Тэгээд саванд хийсэн чулууны тоогоор төлбөрөө төлдөг байсан байна.

Орчин үеийн хотын такси

Морин тэрэгтэй хийсэн өрсөлдөөнд такси XIX зууны эхний хагаст ялжээ.Бараг бүх орны засгийн газар болон хотын эрх баригчид таксийг нийтийн тээврийн нэг төрөл хэмээн үзэж, энэ үйлчилгээг хөгжүүлэх янз бүрийн арга хэмжээ авч ирсэнбайна.

Нийтийн тээвэрт зориулсан зурвасаар явахыг зөвшөөрч, тусгай зогсоол тоноглож,диспетчерийн тусгай албадтай хамтран ажиллах журам тогтоожээ.Таксины машинд зориулан нэгдсэн нэг өнгө, дизайн, “taxi” гэсэн бичигтэй пайз зэрэг таних тэмдэг тогтоожээ.Жишээ нь Англид “Morris-Commercial Cars” компанийн үйлдвэрлэдэг “Austin” гэдэг хар өнгийн кэб хэрэглэдэг юм.

Лондонд такси хамгийн их өртөгтэй бөгөөд английн жолооч нар хотын тухай мэдлэгээр шалгалт өгдөг байна.Англид төлбөртэй явах үйлчилгээг такси болон кар-сервис гэж хуваардаг бөгөөд эхний тохиолдолджолооч гудамжинд зогсон, зорчигчийг авдаг бол, кар-сервисийн жолооч дуудлагаар л ирдэг байна.Хятадад такси хамгийн хямдхан, гэхдээ Хятадын янз бүрийн хотод таксигаар явах өртөгөөр хоорондоо ихээхэн ялгаатай байж болдог.Хятададтаксины жолооч нарын 40% нь эмэгтэйчүүд байдаг нь сонин.

Эрэг хавийн хотуудад жижиг хөлөг онгоцоор төлбөртэй тээвэрлэдэг, харин Зүүн өмнөд Азийн орнуудад унадаг дугуй болон моторт дугуй нь мини-таксины үүрэг гүйцэтгэдэг.Вьетнамд таксины тэмдэг бүхий заанаар жуулчдадүйлчилдэг байна.

Москвагийн Кузминки дэх таксины 19 дүгээр баазад дэлхийн таксины анхны музей нээжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих