Жаред Летогийн бүтээсэн хамгийн сонирхолтой дүрүүд

1500359060_mostДэлхий дахинаа үзэгчдийг байлдан дагуулсан Suicide Squad киноны гол дүр Жаред Лето өдгөө 46  настай чансаа өндөрт тооцогдох уран бүтээлчийн нэг билээ. Оскарын шагналт жүжигчин уг кинонд тоглохын тулд хагас галзуурлын байдалтай байсан гэдэг. Түүнийг өмнөх Жокерын дүрүүдээс хамгийн царайлаг гэж үзэгчид дүгнэсэн юм. Өнгөрсөн жил Жаред Лето жүжигчнийхээ хувьд амжилтынхаа дээд цэгтээ хүрсэн. Ингээд түүний тэс өөр огцом хувиргалт хийж танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн дүрүүдийг хамтдаа харцгаая.
Image result for жаред лето
Тэрээр трансжендэр эмэгтэйн дүрийг бүтээхийн тулд 15 кг жин хассан байдаг. Үсээ ургуулж, хумсаа арчилж, яг л эмэгтэй хүн шиг аяаглахийн тулд зургаан сарын хугацаа зарцуулсан. Эцэстээ түүний энэхүү өрөвдөлтэй ч гэмээр трансцендэр эрийн тухай өгүүлсэн кино Оскарын шагнал хүртсэн юм. Энэ талаар дурсахдаа “Хүн бүр чамайг эмэгтэй нүдээр хараад эхлэхээр дасдаг юм байна лээ” гэж өгүүлжээ. Ямартай  ч Жаред Летогийн хөдөлмөр Оскарын шагналд хөтөлсөн юм.
Image result for жаред лето
Жокерийн дүрийг дурдахгүй байж болохгүй. Жаредыг хамгийн сайн Жокер байсан уу гэвэл үгүй. Гэхдээ тэр бусдаасаа ялгарч чадсан. Suicide Squad кинонд нийт 15 минут үзэгдээд өнгөрдөг ч  үзэгчид түүнийг харахыг тэсэн ядан хүлээдэг. Жаред нэг л өдөр кинонд тоглох болсноо зарлаж үсээ хусан тэр чигтээ Жокер болохоор шийдсэн. Тэрээр уг киноны дүрийг бүтээхийн тулд амьдрал дээр галзуурч, галзуу хүний сэтгэхүйгээр амьдрах шаардлагатай болсон талаар өгүүлж байжээ. Ингээд үзэгчдийн сэтгэлийг догдлуулж бүх цаг үеийн хамгийн царайлаг Жокер гэж тодорхойлогдсон юм.
Related image
2007 онд “Сhapter 27” буюу  ”The Beatles” хамтлагийн дуучин Рок-Н-Роллийн амьд домог бурхан мэт хүндэлдэг Жонн Ленонийг хороосон этгээдийн дүрд тоглосон юм. Сар гаруйн туршид орой бүр илчлэг ихтэй хоол идэж оливын тос дангаар нь ууж хэдэн тоон мөхөөлдөс идэж байж тэрээр 28 кг нэмж чаджээ.
Related image
Undesten.mn

URL:

Сэтгэгдэл бичих