ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БАЯР НААДМЫН СУРВЫН ХАРВААНД 100 ГАРУЙ ХАРВААЧ МЭРГЭНЭЭ СОРЬЖЭЭ

10573
Энэ жилийн баяр наадмын сурын харваанд 100 гаруй харваачид цэц мэргэнээ сорьлоо.

Эрэгтэй:
Даяар дуурсах мэргэн Ж.Баттөмөр 40 сумнаас 38 онож тэргүүн байр,
Спортын мастер Д.Чулуунбаяр 35 онож дэд тэргүүн байр, Дорнод аймгийн харъяат, Спортын мастер Ж.Оюунгэрэл 32 онож гуравдугаар байрт шалгарсан бол Хэнтий аймгийн Бор-өндөр сумын харъяат, спортын мастер н.Чинзориг 30 онож дөрөвдүгээр байр, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат, спортын мастер Ц.Батхуяг 30 онож тавдугаар байрт шалгарсан байна.

Эмэгтэй:
МУ-ын мэргэн С.Баярмаа 32 сумнаас 32 онож тэргүүн байр, Дундговь аймгийн харъяат спортын мастер Ц.Энхтуяа 30 онож дэд тэргүүн байр, Өмнөговь аймгийн Ханбогд сумын залуу харваач Б.Дуламсүрэн 29 онож гуравдугаар байрт шалгарсан бол Өмнөговь аймгийн Баяндалай сумын харъяат спортын мастер Б.Бямбаа 29 онож дөрөвдүгээр байр, Ханхонгор сумын харъяат МУ-ын гоц харваач О.Чинзүрх 29 онож тавдугаар байрт шалгарсан байна.

Өсвөр насны сурын харваанд:

Эрэгтэй:

1.Номгон сумын харъяат, Улсын тэргүүний нэгдүгээр сургуулийн сурагч Э.Давааням 32 сумнаас 26 оноо
2.Ханхонгор сумын харъяат, МУ-ын өсөх идэр мэргэн Ч.Мөнхболд 26 оноо
3.Даланзадгад сумын харъяат, Долоодугаар сургуулийн сурагч О.Гантөмөр 25 оноо
4. Дундговь аймгийн харъяат УБ хот Тольт сургуулийн Т.Хаш-Эрдэнэ 16 оноо
5. Даланзадгад сумын харъяат Долоодугаар сургуулийн сурагч Б.Баттогтох 16 оноогоор эхний 5 байрт шалгарчээ.

Эмэгтэй:
1. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харъяат, Тавдугаар сургуулийн сурагч Г.Намуун 26 оноо
2. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харъяат Гуравдугаар сургуулийн сурагч Г.Ариунтуяа 25 оноо
3. Төв аймгийн харъяат Хоёрдугаар сургуулийн сурагч Т.Анужин 25 оноо
4. УБ хот, Сонгино хайрхан дүүргийн харъяат З.Анужин 24 оноо
5. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Гуравдугаар сургуулийн сурагч Г.Бадамханд 23 оноогоор эхний байруудад орсон байна.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БАЯР НААДМЫН СУРВЫН ХАРВААНД 100 ГАРУЙ ХАРВААЧ МЭРГЭНЭЭ СОРЬЖЭЭ

 


URL:

Сэтгэгдэл бичих