УИХ-ын эрхэм гишүүдийн ХОМ-ийн хамгийн хамгийн…

716fef10003ef85c84b83c0ea1005c73_1200АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг дэлгэсэн билээ.  Тэгвэл олон нийтэд дэлгэсэн УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хамгийн хамгийнаар шалгарсан гишүүдийг танилцуулъя.

Тухайлбал, Хамгийн өндөр орлого олсон гишүүнээр Ж.Энхбаяр шалгарчээ. Тэрбээр 2016 онд 4.96 тэрбум төгрөгийн орлого олж ангийн нөхдөө тэргүүлжээ. Харин гэр бүлийн олсон орлогоороо УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тэргүүлж ХОМ-ийн хамгийн хамгийнаар шалгарлаа. Эрхэм гишүүн 2016 онд гэр бүлийн гишүүдийн хамт 1.68 тэрбум төгрөгийн орлого олж, тун ч ашигтай ажиллаж явна.

УИХ-ын гишүүдийн 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлгээр хамгийн үнэтэй орон сууц, барилга байгууламжтай гишүүнээр А.Сүхбат шалгарчээ. Түүний хувьд нийт 9.29 тэрбум төгрөгйн орон сууц, барилга байгууламжид тухлан сууна.

Харин 76 гишүүдээс хамгийн үнэтэй төмөр хүлгийг УИХ-ын гишүүн Б.Наранхүү унадаг гэнэ. Тэрбээр 1.05 тэрбум төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэлтэй хэмээн АТГ-аас зарласан ХОМ-т тусгагджээ. УИХ-ын гишүүн М.Билэгт 4.21 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний газартай хэмээн гарчээ. Харин эрхэм төрийн  түшээдүүдийн мянгат малчин нь УИХ-ын дарга М.Энхболд гэнэ. Түүний хувьд нийт 900 гаруй сая төгрөгийн мал аж ахуйн хөрөнгөтэй хэмээн мэдүүлжээ.

mminfo.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих