Хөлөг онгоц-зочид буудал “Сергей Абрамов” живлээ

Хойд хөршийн нийслэл дундуур урсдаг Москва голын нэгэн чимэг болон оршиж байсан хөвөгч зочид буудал-хөлөг онгоц “Сергей Абрамов” өчигдөр орой живжээ. Хөлөг онгоцонд өчигдөр өглөө Монголын цагаар 08.00 цагийн орчимд гал гарсан нь живэх шалтгаан болсон байна.

Мэргэжилтнүүд 10 цагийн дараа унтраана гэж хэлж байсан ч хөлөг онгоцны их биед авалцан шатаж, улмаар живжээ. Гэхдээ дээд хэсэг нь уснаас цухуйсан хэвээр байгаа юм байна. Онгоцны хошуу хэсэг тэр чигтээ шатсан гэнэ. Гал гарах үед хөлөг онгоцон дээр багийн 15 гишүүн, зургаан зорчигчийн хамт байсан аж. Тэднээс 20-ийг нь эсэн мэнд гаргаж авсан бөгөөд онгоцны техник одоо болтол хаана байгаа нь тодорхойгүй байгаа юм байна. Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр, таван хүн гэмтэж бэртсэнийг эмнэлэгт хүргэжээ.
Москва хотын Ерөнхий прокурорын газар “Сергей Абрамов”-т гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж эхлээд байгаа юм байна. Түүнээс гадна Подмосковья, Тверь, Брянск, Белгородск, Воронеж, Калужск, Курск, Липецк, Смоленск, Тульскийн хязгаарт үйл ажиллагаа явуулдаг хөвөгч зочид буудлуудын галын аюулгүй байдлыг шалгаж эхэлжээ.

Х.Сайхан mminfo


URL:

Сэтгэгдэл бичих