Төрийн байгууллагуудад хяналт шалгалт хийхээр болжээ

төрийн-албаны-зөвлөлТөрийн албаны зөвлөл энэ оны гуравдугаар улирлаас эхлэн, бүх төрийн байгууллагуудад хяналт шалгалт хийн, шалган зааварлах ажлыг эхлүүлэхээр болжээ. Шалган зааварлах ажлын үеэр төрийн албан хаагчдын хариуцлага, сахилга, ажлын үр дүнг дээшлүүлэхээр хийж буй ажлууд, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцахын зэрэгцээ төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд ажиллаж буй төрийн албан хаагчдын томилгоонд хяналт тавих юм байна.

Үүнтэй холбоотойгоор ойрын хугацаанд аймаг, орон нутаг болон төрийн захиргааны төв байгууллагуудад албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа албан тушаалтнуудын ажил, үүргийг зохих хууль, журамд нийцүүлэхийг анхааруулж буй аж.


URL:

Сэтгэгдэл бичих