“Korean air” компанийг 1 сая ам.доллараар торгожээ

2fi146iqhrjauihiockemj1t4hБНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас (MLIT) зарим агаарын тээврийн компанид их хэмжээний торгууль ногдуулжээ

 

Солонгосын хэд хэдэн авиа компани нисэхийн аюулгүй ажиллагааны зөрчил удаа дараа гаргаж, санаатайгаар мэдээллийг нуун дарагдуулсан, гуйвуулсан, бүрэн засаж арилгаагүй учир дараах байдлаар торгохоор болсон байна.

 

  • KOREAN AIR 2015 онд буултын үед аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, 2016 онд эд анги, систем төхөөрөмжүүд бүрэн гүйцэд ажиллаагүй байхад нислэгийг үргэлжлүүлсэн шалтгаанаар 1 сая ам.доллар,

 

  • T’WAY AIR 2015 онд нисэх буудлын хөөрөх, буух зурвасыг зөвшөөрөлгүй ашигласан, мөн эвдрлэтэй сэлбэг эд ангийг агаарын хөлөгт буцаан суурилуулж ашигласан учир 269,000 ам.доллар,

 

  • JEJU AIR англи хэлний шаардлага хангаагүй нисгэгчийг нислэгт гаргасан, үүнийгээ зохих ёсоор мэдээлээгүй учир 538,000 ам.доллар,

 

  • ASIANA AIRLINES 2015 онд хөөрөх, буух зурвас ашиглах дүрэм, журам зөрчсөн, 2017 онд агаарын хөлөг хөөрсөний дараа хөдөлгүүрийн тосны шүүлтүүрийн дохиолол ассаар байхад нислэгийг үргэлжлүүлж, тэрхүү дохиолол нь удалгүй өөрөө унтарсан мэтээр худал мэдээлэл өгсөн зэрэг шалтгаанаар 800,000 ам.доллар,

 

  • EASTAR JET 2017 оны 1-р сард бүхээгийн битүүмжлэл алдагдсан зөрчлийн мөрөөр тодорхой хэмжээгээр тус тус торгож, Eastar Jet –ийн найман B737NG агаарын хөлгийн нэгийх нь (НТЧ) гэрчилгээг түр зогсоожээ.

URL:

Сэтгэгдэл бичих