Европын Холбоо монголд төлөөлөгчийн газартай болно
![8122c2c664a635f80fd1786021da6274f248057f](http://www.fact.mn/wp-content/uploads/2017/07/8122c2c664a635f80fd1786021da6274f248057f.jpg)
Европын комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкерийн ярьснаар “Европын холбоо Монголд төлөөлөгчийн газраа нээнэ гэсэн амлалтаа бид биелүүлж байна. Монгол нь Хятад, Орос гэх хоёр улсын дунд орших стратегийн чухал ач холбогдол бүхий ардчилсан орон бөгөөд бидний гол түнш.Би Монголд гурван ч удаа очиж байсан. Анхных нь 1998 онд, хамгийн сүүлд 2016 онд зочилсон.Tус улсын гайхамшигтай ахиц дэвшил, хөгжилд бид чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. Европын холбооны төлөөлөгчийн газар Монголд ажиллах нь мөн зүйн ёсны хэрэг юм” гэв.
Ф.Могерини цааш нь хэлэхдээ “Монгол бол холимог бүс нутаг дахь геостратегийн цор ганц байршилтай улс. Европын холбоо нь төлөөлөгчийн газраараа дамжуулан тус улсад хөрөнгө оруулалт хийж, харилцаагаа улам батжуулахыг чармайж байна” хэмээн онцолжээ. Европын Холбоо цаашдын харилцаагаа хөгжүүлэх зорилгоор удахгүй Монгол Улстай Түншлэл, хамтын ажиллагааны гэрээг байгуулна гэв. Улмаар талууд улс төрийн түвшний яриа хэлэлцээр, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой гэжээ.
URL: