Б.Жагар: Зориудаар өөрсдөө хаалгаа эвдэрч унахад бэлэн болгосон байсан

597c1acfb12f55.97249193МАХН, Иргэний нийгмийн байгууллага төлөөллөөс өнөөдөр /07.28/ МАН-ын 60 тэрбумын асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөн”-ий төлөөлөгч “МАН-ын 60 тэрбумын асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байна. Энэ бол Монгол төр ялзарч буйн нэг илрэл. Тиймээс бид НЗДТГ-ын энэ асуудлаар шаардлага хүргүүлсэн. Олон улсын судалгааны байгууллагын шинжээчид 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг баталсан. Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-д мөн чиглэл өгсөн байгаа. Тиймээс бид өмнө нь хүргүүлсэн шаардлагынхаа хариуг авахаар очтол НЗДТГ хаалгаа түгжээд оруулаагүй. Хаалгыг нь нүдтэл эвдэрсний улмаас иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч Б.Жагарыг саатуулахаар оролдсон байгаа. Цагдаагийн байгууллагаас Б.Жагарыг байцааж, олон удаа хэрэг үүсгэж байгаа нь төрийн албыг наймаалцсан хүмүүстэй хамаатай. Тэдний захиалгаар Цагдаагийн байгууллага ажиллаж байгаад харамсаж байна” гэж тодотгов. Мөн энэ үеэр “Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагч Б.Жагар “Би Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гурван удаа хаалга эвдэлсэн хэргээр байцаагдсан. Өчигдөр Нийслэлийн хаалгыг би эвдээгүй. Ганц нэг тогшсон чинь уначихсан. Одоо тусгай бүрэлдэхүүн авчирч, түүнийгээ шалгуулж байгаа. Зориудаар өөрсдөө хаалгаа эвдэрч унахад бэлэн болгосон байсан. Эрүү үүсгэх хэмжээнд асуудал гаргахад бэлтгэсэн үйл явдал боллоо. Өмнө нь СЕХ болон МҮОНРТ-ийн хаалгыг эвдсэн гэх хилс хэрэгт гүтгэсэн ч шүүгчээс материал дутуу бүрдүүлсэн байна гэж хаасан юм. Надад өөрийгөө хамгаалах бичлэг байгаа. Би НЗДТГ-ын хаалгыг ердөө гурван удаа тогшсон. Гэтэл хаалга нь эвдэрч унасан. Ц.Сандуй дотроос команд өгч байсан нь тодорхой. Надтай хамт явсан нэг иргэний шүдийг нь хүртэл гэмтээлээ. МАН-ын 60 тэрбумын засгийн газар өнөөдөр үнэхээр галзуурсан байна. Намын дарга нарын цүнхийг барьж гүйдэг байсан хүмүүс өнөөдөр албан тушаалд томилогдсоор байгааг олон нийт анхаарах хэрэгтэй” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих