НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЗАРИМ ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

olloo_mn_1501551650_busОрбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэлх 3,6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд долдугаар сарын 31-ний 23:00 цагаас энэ сарын 10-ны 23:00 цаг хүртэл 21-р хорооллын уулзвараас Далангийн замын уулзвар хүртэл Чингис Соосэ сургуулийн урдуурх автозамыг хэсэгчилэн түр хааж автозамын хучилтын ажил хийгдэхээр болсон.

Дээрх ажилтай холбогдуулж тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний зургаан чиглэлийн замналд түр өөрчлөлт оруулаад байна. Үүнд:

  • Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник”,  Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”, Ч:46 “Улаанчулуут-Их наран-Вокзал”, Ч:57 “Улаанчулуут-Их наран-МУИС” чиглэлүүд Далангийн замаар явж үндсэн замналдаа орох,
  • Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-10-р хороолол”  чиглэл Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар явж үндсэн замналдаа орох,
  • Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис Соосэ-Далангийн зам”  чиглэл Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар явж  Ханын материалын эцэс дээр буцаж эргэхээр өөрчлөлт орлоо.

URL:

Сэтгэгдэл бичих