Мохсем Норузигийн лекц 150 ам.доллар гэнэ

Монголын зөн билгийн академийн урилгаар Оросын зөн билгийн тулааны аравдугаар цувралын ялагч Мохсем Норузи өнөөдөр Сөүл ресторанд “Аз жаргалд хүрэх арга зам” нэртэй лекц унших юм байна. Лекцийн тасалбарын үнэ 150 ам.доллар ажээ. Тэрбээр манай улсад ирж байгаа Оросын хоёр дахь зөн билэгтэн юм. Мохсем Норузи энэ сарын 11-17-ны өдрүүдэд манай улсад айлчлах юм. Мохсем Норузи Улаанбаатарт хөл тавьсан даруйдаа Монголын газрын зургийг олж өгөхийг хүсчээ. Үүнийхээ дараа тэр “Чингис хааны онгоныг олж чадах байх” гэжээ. Тэрбээр Монголд байх хугацаандаа 20 өрхөд туслах юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.