Таны секс хийж байсан хамгийн хачирхалтай газар?

Та амьдралдаа олон адал явдал, санамсаргүй тохиолдолтой тулгарч байсан байх. Гэнэтийн сонирхолтой явдлын талаар бишгүйдээ олон түүх сонсоо биз. Харин хадмынхаа гэрт, хувцас солих бүхээгэнд, тэр ч байтугай таксинд секс хийсэн түүхийг мэдэх үү?
1. Лифт
Би төрсөн өдрөө тарчихаад 14 хоногийн өмнө танилцсан халуухан залуугаар хүргүүлсэн юм. Манайх 10 давхарт юм л даа. Ээж аавтайгаа амьдардаг байсан болохоор дагуулж орох боломжгүй байлаа. Лифтэнд орохоос өмнө тэр намайг өдөж эхлэсэн. Би ч бас түүнийг мэдрэхийг хүсч байлаа. Тэгээд лифтэн дотор орсон чинь захиалсан юм шиг лифт гацчихсан. Бид хоёр гялс амжуулчихаад, дараа нь тусламж дуудсан даа. /24 настай Г/
2. Рестораны WC
Нэг өдөр найз залуутайгаа хамт аятайхан газар хоолонд орчихоод, вино шимээд сууж байлаа. Хэсэг хугацааны дараа уусан дарс толгойд ороод, нэг л мэдэхэд би түүнийг дагуулаад WC рүү зүглэж байсан. Тэндхийн WC зай томтой байсан учраас их эвтэйхэн байсан л даа. /26 настай У/
3. Цонхны тавцан дээр
Найз охинтойгоо их сургуулийнхаа 2 давхрын булангийн цонхны тавцан дээр хийж байсан юм байна. Өөр арга байгаагүй юм аа. Өвлийн орой 8 цагийн үед сургууль дээр бараг л хүнгүй байсан. Гадаа эрт харанхуй болчихдгийг ч хэлэх үү. Одоо тэр тавцанг харахаар энэ дурсамж бодогдоод инээд хүрдэг л юм. /21 настай Э/
4. Хадмынхаа гэрийн 00-д
Бие биенээ дөнгөж амтлаад байсан үед л дээ. Хадмуудтайгаа танилцахаар очив оо. Бууз идээд сууж байтал найз бүсгүй маань /одоогийн минь эхнэр/ ширээн доогуур сэм сэмхэн гуянаас бариад болдоггүй. Тэгээд л ичих нүүрээ элгэндээ наагаад ариун цэврийн өрөөг хоёул зүглэсэн дээ. Ямар азаар хадмынх 2 давхартаа 00-той байв аа. /29 настай Ө/
5. Дэлгүүрийн хувцас солих бүхээгэн дотор
Нөхөртэйгөө хамт шинэ жилийн гоёлоо авахаар дэлгүүр хэсч байлаа. Тэр маань өчигдөрхөн 2 сарын томилолтноос ирчихээд, бие биенээ маш их саначихсан байлаа. Хотын томоохон дэлгүүрийн нэг өлгүүрээс хэд хэдэн даашинз авч бүхээгэнд ороод, нөхрөө сонголцоход минь туслаач гэж хэлэн дуудсан… /30 настай Б/
6. Ажил тарсан хойно оффис дотроо
Жилийн өмнө хамт ажилладаг эмэгтэйтэйгээ хоёулахнаа илүү цагаар ажиллах боломж олдсон юм. Нэг нэгнээ нууцхан ширтэлцэж, орой нь утсаар ярьдаг байсан бид хоёр ажлаа цэгцэлчихээд, жаахан юм ярилцаж суусан. Нэг л мэдэхэд би түүнийг ноолчихсон, хамаг бие хөлөрчихсөн байсан юм даа. /25 настай Н/
7. Хувцасны шүүгээнд
Үнэнийг хэлэхэд шүүгээнд хийх ямар байдаг бол гэж бодоод л туршиж үзсэн юм. Давчуу, хавчигдмал тийм ч тухтай газар биш байна лээ. Гэхдээ хожим дурсах сонирхолтой дурсамж юм даа. /21 настай Л/
8. Шөнийн клубын буланд
Нэг шөнө шоудаж байгаад юу хийж байгаагаа мэдрэх сөхөөгүй болтлоо согтчихсон байлаа. Тайзан дээр цуг бүжиглэж байсан өндөр залуутай болохгүйг нь мэдсээр байж клубын буланд хийчихсэн байсан юм даа. Тэр үед хүн битгий харсан байгаасай л гэж хүсдэг юм. /20 настай Н/
9. Таксин дотор
Найз бүсгүйтэйгээ гэр лүү нь таксидаж байгаад, жолоочийг нь нэг айлаар ороод гараад ирэх хооронд нь амжуулж байлаа. Яахаас ч буцахгүй гал залуу нас шүү дээ энэ чинь. /22 настай Ж/
10.Гудамжинд
Зуны дулаахан мөртлөө аадар бороотой шөнө бүх хүн гэр гэртээ орчихсон, гудамжаар бараг хүнгүй байхад хоёр байрны завсар ороод хийж байсан. Биеэ барьж дийлэхгүй болтлоо хүссэн үед бүх байрлал, орон зай боломжтой санагддаг юм билээ. /19 настай Ү/
11.Орцонд
Шөнийн 3 цагт байх аа. Найз залуугийнхаа найзын төрсөн өдрийг тарчихаад гэртээ хүргүүллээ. Яг манай үүдэнд ирээд тэр маань намайг аяархан мөртлөө хамаг бие жирэлзтэл сайхан үнссэн. Бид хоёр тэнд бараг 20 минут үнсэлцэж зогссон. Энэ хооронд хэн хэн маань тэсэхийн аргагүй байдалд орсон байсан. Тэгээд дээд давхрынхаа цахилгаан шатна тэнд очиж байгаад хийчихсэн. /22 настай Б/
12.Кино үзвэрийн танхимд
Найз бүсгүйтэйгээ кино үзээд сууж байтал дэлгэцэн дээр гол дүрийн хоёр жүжигчний анхны шөнийн хэсэг гарч байлаа. Бид хоёр бие бие рүүгээ харж инээмсэглээд үнсэлцэж эхэлсэн. Дараа нь бараг хоосон байсан танхимын хамгийн хойд талын суудал руу гэтэж очоод аль болох чимээгүй гэгч нь хийсэн дээ. /24 настай Ө/
13.Дүүгийнхээ орны доод талд
Хоёр давхар орны дээд талд нь дүү, доод талд нь би найз залуутайгаа хийж байлаа. Бид хоёр бие биенээсээ хол байдаг, жилдээ хэдхэн л удаа уулздаг болохоор нэгнээ их санасан, дээрээс нь хоёулаа жаахан халчихсан байлаа. Дүү маань мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлсан байх. Дуу гараагүй байсан ч ор хөдөлсөн л байж таараа. /22 настай У/
14.Цэцэрлэгийн хашаан дотор
Зун нэг удаа цэцэрлгийн хашааны зүлгэн дээр хийж байлаа. Сонин л байдаг юм билээ. Шумуул хазаад л, хашааны цаагуур хүмүүс холхиод л. /22 настай Х/
Харин таны секс хийж байсан хамгийн хачирхалтай газар хаана вэ?


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих