Монголд 16 жил ХАРЛАСАН хятад иргэнийг барилаа

10826

16 жилийн өмнө жуулчны визээр Монгод ирээд харласан БНХАУ-ын иргэн Сэргэлэнг өчигдөр шүүхийн шийдвэрээр цагдаагийнхан баривчилжээ. Тэрбээр хууль бусаар оршин суугаад зогсохгүй монгол иргэний үнэмлэх гаргуулан нэгэн компанид ажиллаж байсан байна. Түүнчлэн Сэргэлэн нь манай улсын иргэнтэй гэр бүл болж, хоёр хүүхэдтэй болсон аж.

Түүнийг хууль сахиулах байгууллагынхан нарийвчилсан шалгалт хийснийхээ дараа албадан гаргах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шүүхээр шийдвэрлэх юм.

Дашрамд дурдахад, манай улсын хилээр 2016 онд давхардсан тоогоор 5435.3 мянган зорчигч нэвтэрсэн гэх мэдээллийг ҮСХ-ноос гаргаад байна. Мэдээллийг дэлгэрүүлбэл, энэ тоо нь 2015 оноос 576.0(11.9%) мянгаар өссөн үзүүлэлт аж.

Зорчигчдын,

– 35.4 хувь нь Замын-Yүд,

– 17.3 хувь нь Алтанбулаг,

– 15.4 хувь нь Буянт-Ухаа,

– 10.2 хувь нь Гашуун сухайт,

– 5.8 хувь нь Шивээ хүрэн,

– 15.9 бусад боомтоор нэвтэрсэн байна.

Тэдний 83.4 хувь нь 30 хүртэл хоног, 3.0 хувь нь 90 хүртэл хоног, 13.6 хувь нь 90, түүнээс дээш хоногийн хугацаагаар ирсэн байна. Гадаадын зорчигчдын 404.2(85.8%) мянга нь аялал жуулчлалын зорилгоор хилээр орсон нь өмнөх оноос 18.0(4.7%) мянгаар өссөн байна. Хилээр орсон гадаадын зорчигчдын 67.1(14.2%) мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор иржээ.

2015 оноос Тайваний жуулчид 32.8 хувиар, БНСУ-ынх 22.0 хувиар, ОХУ-ынх 19.0 хувиар, Канад улсынх 18.9 хувиар, Сингапур улсынх 17.6 хувиар, Австрали улсынх 17.2 хувиар өссөн бол Хонконгийн жуулчид 14.3 хувиар, БНХАУ-ынх 9.5 хувиар, Малайз улсынх 8.9 хувиар, Турк улсынх 8.8 хувиар буурчээ. 

Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 321.1(68.2%) мянга нь эрэгтэйчүүд, 130.6(27.7%) мянга нь эмэгтэйчүүд, 19.5(4.1%) мянга нь хүүхэд байна.


Эх сурвалж: View.mn


URL:

Нэр: piis Огноо: 22 August 2017

mahs zob ene nhsig mongold hsingesen mongol ynemlex absan mongol abgai absan xujaa nar zondoo nga hss yy bygdii nji olj barij nutag butsaa

Сэтгэгдэл бичих