Эрээний консул БНХАУ-ын нутаг дэвсгэрт халдав

10840

МУ-н Дипломат албаны тухай хууль, Дагаж мөрдөх журам, БНХАУ- ын нутаг дэвсгэрт суугаа ДТГ- ын газар өмчлөх, эзэмших, ашиглах хууль журам, Венийн конвенцийг маш ноцтой зөрчсөн консулынхаа өмнөөс МУ-ын ГХ-ны сайд Ц.МөнхОргил 1 жилийн дотор 2 дахь удаагаа БНХАУ-ын төр, засгийн газраас УУЧЛАЛТ ГУЙЖ БӨХИЙХ болох нь ээ( урьд нь Далай ламын айлчлалын дараа).

Хүн янз бүр байж болно. Гэхдээ улсаа төлөөлөн суугаа ДИПЛОМАТЧ зэрэг дэвтэй албан тушаалтан ийм байна гэдэгт итгэхийн аргагүй.
Монгол төрийг гадаад улсад төлөөлж суух энэ хүн тухайн орныхоо хууль журам, эрх зүйг хүндэтгэлгүй, тэдний нутаг дэвсгэрийг хааж хашиж, өөрийгөө хамгаалуулах вакуум орчин бий болгож, ард иргэдээсээ айж ичиж, зугтааж, 4-5 давхар хамгаалалтын цаана бэмбэгнэж суух нь ДИПЛОМАТ эрх ямба юм бол уу?
“Визний наймааг консул, дэд консулууд 3 айлаараа хийдэг болсон, визний ажилтнаар ажлыг нь хийлгүүлэхгүйгээр өөрсдөө наймаагаа хийх болоод удаж байна, энэ гурван айлын хувийн ХХК боллоо” гэж учир мэдэх хүмүүс ярьдаг.
“Ажил үүргийн хуваарь” гэж, үүдэндээ үзүүлж харуулах гэж л дүр эсгэсэн бичиг наасан байдаг. Гэвч энэ бичиг худлаа болох нь, 1 минутын дотор явуулын надад газар дээрээ батлагдав.
“Өдөрт нь визийг гаргавал нэмж 150 юань, маргааш нь бол 130 юань, квитанцгүй” гэж цонхны цаанаас нэг хүүхэн хашгирна. “Ном ёсоор нь илүү мөнгө төлөлгүй визээ авъя!” гэвэл ажлын 5 хоногийн дараа авах (гаргах) болчихдог гаж систем үйлчилж, залхааж, шахаанд оруулдаг байна. Ийм гаж үйлчилгээг анх удаа үздэг юм байна. Үүдэнд хүмүүстэй ярилцаж зогсоход: “Консул нь Хөх хотын консул болох гээд МӨНГӨ хийж байгаа” гэх жиг жуг яриа дуулдав. Нөгөө алдарт 60 тэрбумын үргэлжлэл үү? гэж шууд бодогдов. Бас өөр улсын газарыг ингээд хаагаад хашчихсан…гэхэд би ихэд гайхав.
Мөн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр будлиан гарсан тухай дуулдлаа. Эрээнд 1000 гаруй Монгол иргэд оршин суудаг. Зориудаар бүртгэл хийгээгүй, намын харьяаллаар ялгаварласан л гэнэ. Ер нь сонгуулийн луйвар хилийн чанадад, Элчин, Консулын газруудад айхтар будлиантай хийгддэг байна шүү. Томилж явуулсан намдаа үйлчилдэг гэсэн яриа өрнөхөд нь ямар бузар булай үүрлээ вэ гээд чихээ даран зугтав би.
Дэд консулууд гэгдэх иргэдийнхээ төлөө өдөр шөнөгүй ажиллах чиг үүрэгтэй дипломат ажилтнуудаа ТУШААЛ БУУРУУЛАН, үйлчилгээний ажилтан болгож, үйл тамыг нь эдлүүлэн томилгоот ажилтны ажлыг булаав гэнэ.
Эсвэл дэдүүд мөнгө санхүүтэй холбоотой ажилд хуйвалдан шунаж гар, амаа бузартуулав уу? Гаднах самбарт байх ажил үүргийн хуваарийг харвал сүрхий өнгөлөн далдлахыг хичээсэн, худлаа албархаж лоозогносон нүд хуурсан журам- хуваарь байна.
Иймд сайд Ц.Мөнх-Оргил та Эрээний консулын газрын эрээн бараан явдлуудын төлөө, АРД ТҮМНЭЭСЭЭ гуйх болж дээ!
Ч.Мөнхбаяр
http://sonin.mn/news/gemt-hereg/80634

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.