Энэ өдрийн зурхай /2017.08.03/

7d12e8f231147c27c81c5dc503b09a07_1200Өнөөдөр аргын тооллын 2017 оны наймдугаар сарын 03. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Зуны адаг улаагчин хонь сарын шинийн 11. Бархасвадь гараг. Эрхтэний тэнгэрт одтой, гурван хөх мэнгэтэй хар нохой өдөр.

                          Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага
: Төрөн түгэхүй
Суудал: 
Төмөр

Өдрийн наран 5 цаг 35 минутад мандан, 20 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно…

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Сарын энэ үед эрүүл мэнддээ анхаарвал тааламжтай. Иймээс эрүүл мэнддээ мөнгө зарцуул. Хүнс хоолныхоо чанарыг анхаарч, орой үдэш хэт их идэх хэрэггүй. Архи болоод хийжүүлсэн ундааны хэрэгцээгээ багасга.


ҮХЭР (4/20-5/20)

Гэрээ хэлэлцээр зуучлалын үйл ажиллагаа үр дүнтэй байна. Тэмцээнд оролцвол ялалт байгуулна. Хүнд нөхцөл байдалд зөв шийдвэр гаргахын тулд зөвхөн саруул ухаан төдийгүй мэдрэмжиндээ захирагд. Гадуур салхинд алхаж толгойгоо бага ч гэсэн амраагаарай. Энэ нь танд хэд дахин илүү ашиг авч ирнэ.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Энэ өдөр ажил хэрэг өөдрөг бүтнэ. Баяр хөөр ирнэ. Хэвийн байдлаас гарч шинэ юм сэдэх хэрэгтэй. Дор ажиллагсадтайгаа өндөр дуугаар харьцахыг тэвч. Ихээхэн хэмжээний мөнгөний тухай яригдаж буй бол та ялагдах магадлалтай байна гэдгийг бүү март.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Идэвхтэй ажлын өдөр. Бодит мэдрэхүйгээ алдахгүйг хичээ. Олон төлөвлөгөө цэцэг мэт харагдавч хэтэрхий эрдвэл таагүй байдлыг авч ирнэ. Үдээс хойш, шинэ сонин танилтай болж энгийн харьцаанаасаа ажил хэргийн харьцаанд шилжинэ. Энэ өдөр ил галаас аль болох хол байгаарай.


АРСЛАН (7/23-8/22)   

Сарын эхээр од эрхэсын байрлалаас болж та бодит сэтгэл хөдлөлдөө үндэслэн алдаатай дүгнэлт хийж, өөрийнхөөрөө зөрүүдлэх хандлагатай байна. Та амьдралынхаа хэмнэлийг болон хийж байгаа ажлаа өөрчлөх хэрэгтэй. Энэ нь ажлын долоо хоногийн үймээн бужигнаанаас ангижрахад тань тус болно.


ОХИН (8/23-9/22)

Алдаатай, буруу тооцоо хийж болзошгүй өдөр болно. Чухал захиалга, гэрээнүүдэд аюул тулгарна. Гэрээ байгуулах, санхүүгийн бичиг баримтанд гарын үсэг зурахдаа анхааралтай бай. Алдааны тань төлөө удирдлагаас хатуухан хариуцлага тулгана. Туйлын нягт нямбай байдал буруу тооцоо хийхээс сэрэмжилж чадна гэдгийг танд зөвлөе.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Энэ өдөр сонирхолын зөрчил үүсч, хэрүүл маргаан ажил дээр гарч магадгүй. Хэрвээ та биеэ барьж, маргааныг ажил хэрэгч урсгалд оруулбал харилцан ашигтай зөвшилцөлд хүрнэ. Ойрд уулзаагүй найзууд уулзана.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Ажил хэрэг урагштай байх магадлалтай. Үүссэн асуудлууд хоёр талд харилцан ашигтай шийдэгдэнэ. Эрч хүчтэй, шийдэмгий бай. Хамт олондоо таатай мэдрэмж төрүүлбэл танд тэд удахгүй хариуг нь барина.


НУМ (11/22-12/21)

Хэрэгтэй хүмүүстэйгээ харилцаа холбоо тогтооно. Уран бүтээлийн арга эзэмших, гар урлал судлахад амжилттай болно. Мөн ажлын шинэ арга барил нэвтрүүлэх, орчин үеийн шинэ тоног төхөөрөмж эзэмшихэд таатай.


МАТАР (12/22-1/19)

Эмэгтэйчүүдэд тааламжгүй байна. Хамтрагчтайгаа харьцаанд орно. Залхуурч болохгүй. Өөртөө санаа тавихгүй бол үрчлээ үүсч эрт хөгширч, бууралтана. Амьдралаа өөрчил. Ажил дээрээ сэтгэлийн ханамж авахгүй байж болно. Хүмүүс олноор цугларсан газарт бүү оч. Хулгай дээрэм нүүрлэж болзошгүй.


ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр таны үйл ажиллагаа сонирхолгүй, нэгэн хэвийн ажилтай байх магадлалтай. Өөрт заяагдсан шударга үнэнч, нягт нямбай чанараа ил гарга. Тэгвэл үйл ажиллагаанаасаа та тогтмол орлоготой болж, материаллаг хүндрэлүүдийг даван туулах чадвартай болно.


ЗАГАС (2/19-3/20)

Ажил хэрэг эрчимтэй өрнөнө. Материаллаг байдал дээшилнэ. Түншүүдээсээ санхүүгийн хүчирхэг дэмжлэг авна. Зээл авахад таатай. Та хайр сэтгэлийн тал дээр хууртах асуудалгүй. Таны сонгосон хүн танай хамт хөгжилтэй байна. Биеийн эсэргүүцэл суларч, дархлаа буурч, вируст халдварт мэдрэмтгий байна.



URL:

Tags:

Сэтгэгдэл бичих