ХИЙДЭЭС 60 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ЭД ЗҮЙЛ ХУЛГАЙЛЖЭЭ

olloo_mn_1501728287_852f342e4f5af0221dca34ada9411e37Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байрлах Жигжид Чойнхорлин хийдэд долдугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө хулгай орж бурхан тахил, эд хэрэглэлийг нь хулгайлсан хэрэг гарчээ. Гэмт этгээд хийдээс 20 см мөнгөөр урласан Очирваань бурхан, гуулин цан, сэлэнгүүд, ганлин бүрээг зэрэг 60 гаруй сая төгрөгийн зүйлийг хулгайлсан байна. Хэргийн тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих