Японы Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн удахгүй тангарагаа өргөнө

226ea6c42139d551644bdf4e574db227d834c724Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Либерал ардчилсан намын удирдлагын бүтцэд төдийгүй Засгийн газрын бүрэлдэхүүндээ хийсэн өөрчлөлт өнөөдөр тодорхой боллоо.

Ерөнхий сайд Шинзо Абэ  Шадар сайд, Сангийн сайд, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэр, Газар, дэд бүтэц, тээврийн болон Аялал жуулчлалын сайд, ЗГХЭГ-ын дарга нарыг хэвээр нь үлдээсэн байна. Японы засгийн газар нийт 19 сайдтайгаас 6-г нь огцруулах аж. Шинээр 9 сайдыг томилсны зарим нь одоо өөр яамдыг тэргүүлж байгаа ажээ. Засгийн газрын бүтцэд хоёр эмэгтэй сайд багтаж буйг NHK телевиз онцоллоо. Шинээр томилогдсон сайд нарын нэрсийг танилцуулья.

Олон нийтийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн дарга асан Таро Коно - Гадаад хэргийн сайд

Либерал ардчилсан намын Бодлогын судалгааны зөвлөлийн дарга Ицунори Онодера - Батлан хамгаалахын сайд

Хөдөө аж ахуйн сайд асан Ёшимаса Хаяаши - Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сайд

Либерал ардчилсан намын Ерөнхий зөвлөлийн дарга Сэйко Нода - Дотоод хэрэг, харилцаа холбооны сайд

Кэн Сайто – Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын сайд

Ёко Камикава- Хууль зүйн сайд ( дахин сонгогдож буй)

Хироши Кажияама –  Бүс нутгийг нөхөн сэргээх сайд,

Шуничи Сузуки - Токиогийн зуны олимпын наадмын сайд

Тошимицу Мотегиг Эдийн засгийг сэргээх сайдаар тус тус томилогдож буй юм. Шинэ сайд нар Эзэн хааны ордонд тангаргаа өргөснөөр, албан ёсны болох аж.

Сайдуудын тангараг өргөх ёслолын дараа Ерөнхий сайд Шинзо Абэ хэвлэлийн хурал хийн, танхимдаа оруулсан халаа сэлгээнийхээ шалтгааныг тайлбарлана.

Эх сурвалж: Японы Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн удахгүй тангарагаа өргөнө http://www.japantimes.co.jp


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.